Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна


3-р сарын 18
9 цаг 35 минут

     Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийг “Ялагчгүй сонгууль болно” гэж яриад байна. Ямар ч байсан үнэмлэхүй ялагчгүй сонгууль болох нь үнэн. Тийм дүр зураг илт ажиглагдаж байна. Харин ахиухан суудал авсан нь засаг төрийг тэргүүлэх нь ойлгомжтой. Албан бусаар намууд далдуур судалгаа лавлагаа хийсээр байгаа нь тодорхой. Тэрнийх нь дүн мэдээ улс төрийн хүрээнд яригдсаар л байна. Тийм мэдээллээр баттай ялах магадлалтай нам одоогоор гарч ирэхгүй байна гэнэ.Тэр байтугай Монголын улс төрийн бүх нам нийлээд нийт сонгогчдын 50 хувийг авах чадалгүй болоод байгаа ажээ. Энэ үнэн байх магадлал маш өндөр. Тийм ч биз.

Одоогоор УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН гэсэн гурван нам байдаг. Мөн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа МНН-МҮАН-ын Үндэсний эвсэл, ИЗНН, ШИНЭ нам, Үнэн ба зөв, ИОНН зэрэг намууд байна. Араас нь “Ганц хүний шийдвэрээр гэнэт гарч ирээд улс төрийн сонгуульд ордог” гэгддэг БНН, Эх орон нам, Ард түмний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд жагсана.

Намууд ийм тааруухан нэр хүндтэй байгаа ч сонгуулийн тогтолцоо, агуулгын хувьд ирэх сонгуулийн эцэст тэднээс л гарч ирж л төр барина. Монголын, монголчуудын хувь заяаг атгана. Тэгэхээр “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” афоризмтай эвлэрэхээс өөр аргагүй юм.

Энэ сарын 25-ны дотор намууд мөрийн хөтөлбөрөө бэлэн болгож, холбогдох байгууллагад өгөх ёстой. Хэн хэний, хэдэн нам мөрийн хөтөлбөрөө өгснөөс 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд бүр тодорхой болно.

Намуудын мөрийн хөтөлбөрийн тухайд аливаа сонгуулийн жин дарах асуудал биш болсон. Тэгээд удаж байна. Гоё амладаг. Муухай мурьдаг. Мөрийн хөтөлбөрүүд биелж байсан түүх байхгүй юм. Сонгогчид мэддэг болчихсон. Тиймээс улс төрийн намуудын уярам мөрийн хөтөлбөрийг харж саналаа өгнө гэвэл худлаа.

Мэдээж хэрэг хуультай, дүрэмтэй улс орон учраас Сонгуулийн хуульд зааснаар намууд мөрийн хөтөлбөрөө гаргаж, түүнийг нь сонгууль, түүнд оролцоотой төрийн байгууллагууд хянаж шалгаад, зөвшөөрөөд, албажуулаад явж л таарах байх.

Харин намууд яавал сонгуулиар санал зулгаах вэ. Энэ удаад УИХ-ын сонгууль цоо шинэ зарчмаар явагдана. Бүсчилсэн 13 том тойргоос 78 гишүүн сонгогдоно. Намуудын жагсаалтаас 48 нь гарч ирнэ. Гишүүдийн тоо нь өссөн биш горилогчид тоймоо алдаад байна. Нэр дэвшүүлэх багтаамжийн хувьд тэр горилогчид Монголын бүх намд хуваагдаад нэр дэвшвэл бараг болчихоор л байна. Хүссэн хүн бүрд боломж байна. Гэхдээ тэдгээр горилогч бүхэн Монголын төрд хэрэгтэй юү. Хамгийн гол нь иргэд тэднийг сонгох уу. Намуудын толгойны өвчин энэ. Одоогоор бүх нам “Санал авах гол зэвсэг бол нэр дэвшүүлэх хүмүүсээ зөв сонгоход оршино” гэж үзэж байгаа бололтой. МАН, АН зэрэг томоохон намууд нэр дэвших хүмүүсээ тодорхой болгоогүй байна. Горилогчдод горьдлого төрүүлээд намын байр, Төрийн ордон хавиар уячихсан. Зангиа шахсан залуус тэдгээр орднуудаар битүү эргэлдээстэй. Жижиг намууд бол зарагдах нь зарагдаад, “эзэн боол”-ын харилцаандаа орчихсон. Нэр дэвшигчдээ бас л шүүж сонжоод явж байна. Гэхдээ том намуудыг бодвол жижиг намуудаас нэр дэвших хүмүүс хэдийнэ тохироогоо хийгээд ажил хэргээ эхлүүлчихсэн харагдана.

Ерөөс ирэх сонгуулийн намуудын найдвар энэ асуудал болжээ. Гэвч одоо цагт сонгогчдод бүрэн дүүрэн таалагдах нэр дэвшигч олох нь өвсөн дотроос зүү хайхтай л адил болсон. Монголчууд цөөхүүлээ, мэдээлэл ил тодорхой болчихсон учраас “Хэн бэ” гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдчихнэ. Тиймээс намууд зөвхөн нэр дэвшигчиддээ найдаад хамгийн гоё горилогчдыг хамж авчраад нэр дэвшүүлсэн ч ялах баталгаа байхгүй гэсэн үг.

Тэгэхээр ганц л гарц үлдэж байна. Тэр нь сонгуульд ялах юм бол хэнийг Ерөнхий сайд болгохоо зарлах явдал юм. Энийг улс төрд ойр дөт бөгөөд судалж шинжилдэг хүмүүс хэдийнээс яриад эхэлжээ. Хэрэв энэ үнэхээрийн намуудад тавигдах хамгийн том шаардлага болж байгаа бол бас ч гэж буруу биш. Тэртэй тэргүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмчихсэн. Улс төрийн хийгээд төр засгийн түвшинд хамгийн эрх мэдэлтэй хүн Ерөнхий сайд болчихсон. Олигтой Ерөнхий сайдтай бол улс орон овоо хөгжих, олиггүй хүн энэ албанд тохоогдвол балрах хэмжээний эрх мэдэл өгчихсөн. Тийм учраас намууд энэ албан тушаалд хэнийг томилохоо эртхэн хэлчих хэрэгтэй гэсэн санаа яваад байгаа юм.

Одоогийн улс төрийн намуудын дүрэмд голдуу “Хэрэв сонгуульд ялбал намын дарга нь Ерөнхий сайд болно” гээд заачихсан байна. Дүрэм журам нь тодорхой намуудыг харахад шүү дээ. Заримынх нь дүрэм ч ил тод байдаггүй юм байна.

Дүрмээр нь харвал МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Лу.Гантөмөр, ХҮН намаас Т.Доржханд, Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар, МУНН-аас Б.Батболд, МЛАН-аас Д.Пүрэвдаваа, Эх орон намаас Б.Цэрэнбалжир, БНН-аас Б.Жаргалсайхан, МСДН-аас А.Ганбаатар, АТН-аас Л.Гүндалай, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ЗОН-аас Э.Одбаяр, ИОНН-аас Ц.Оюунгэрэл гарч ирэхээр байна.

Гэхдээ эднийг сонгогчид хэрхэн таалах вэ. Энэ ихээхэн чухал. Хэн нь Ерөнхий сайд болох юм бол энэ улс орон хөгжих вэ. Заавал тавигдах асуулт.

Нөгөө талаас, намуудын хувьд ялалт байгуулсны дараа өөр хүнийг ч Ерөнхий сайдад сойж байгаагаа зарлах боломжтой. Ийм бололцоо бий. Тийм туршлага ч байдаг. Ойрхных гэвэл 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ байхдаа “Сонгуульд ялах юм бол АН-аас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлаж байсан. Бүр танхимынх нь сайд нарыг ч нэрлэж байв. Тухайн үедээ сонгогчдод аятайхан л “замын зураг” болчих шиг болсон. Тиймээс намууд хэрвээ ялалт хийгээд ахиухан суудал хүсч байвал бусдаасаа арай дөнгүүр Ерөнхий сайдыг олж зарлах шаарлагатай л болж байх шиг байна даа.

Эх сурвалж: Ө.Бааст DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 32 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.