Д.Амарбаясгалан: Гурил үйлдвэрлэгчид бүх шатандаа хөнгөлөлттэй зээл авчихаад Монголын төрийг ард түмэнтэй нь дарамталж байна


3-р сарын 19
18 цаг 08 минут

      УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурил, тэжээлийн үнийг өсгөхгүй байх зорилгоор Засгийн газраас өргөн барьсан Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Үнэ нь өссөн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл орж ирснийг дэмжиж байна. Тариаланчид “гурилын үнийн өсөлтөөс бид ашиг олдоггүй,  үйлдвэрүүд дээр хамаг орлого, ашиг нь очдог” гэж хэлж байна.

Импортын татвараас гурил, улаан буудайг чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ, ард түмэнд хэрэгтэй ч тариаланчдаа яах вэ. Гурилын үйлдвэрүүд 4-5 дахин нугалсан ашиг хийж байгааг Засгийн газрын баримтаас харлаа. Засгийн газраас зохицуулалт хийх нь зөв.

Гол нь тариаланчдаа яаж хамгаалах вэ, хаврын тариалалт эхлэх гээд байна. Улс орнууд энэ чиглэлд татаас өгөөд явдаг. Ногоочид тариаланчидтай уулзаад явахад нэг зүйлийг дэмжиж байна. Нэгдүгээрт, гурван хувийн зээл өгөөд хоёр жилийн хугацаатай болгосныг үргэлжлүүлэх үү. Одоо зээлийн хүү 5 хувь болж өссөн, хүүг нь бууруулаад хугацааг нь 5 жил болгоод өгөөч. Энэ нь бодит дэмжлэг болж чадаж байгаа юм билээ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Гурилын үнэ зүй ёсныхоо нэмэгдлээс халиад явсан. ШӨХТГ -аас үнийн асуудал дээр удаа дараа шалгалт хийж, үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүй нэмсэн гэдгийг тогтоож, акт тавьсан. Шүүх дээр шийдэгдэлгүй жил орчмын хугацаа өнгөрч байна. Цаашдаа энэ салбарын монополийн асуудал ШӨХТГ -аас тавьж байгаа актын хэмжээнд шийдэгдэхгүй болсон нь тодорхой болсон. Төр нэг талдаа стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар гурил, улаан буудай зэрэгт нэг талдаа хамгаалалт нөгөө талдаа дэмжлэг үзүүлээд явахаар монополь тогтсон. Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа нь хиймэл үнийн хөөсрөл гэдэг дүгнэлт гарсан.

Улаанбуудай нэг тонн нь 100 ам.доллараас 200 ам.долларын хооронд байгаа.  200 орчим ам.долларт барьж байгаа улаан буудайн өртөг гурил болохоороо эг кг нь 2600-3000 төгрөг болтлоо өсч байгаа нь зүй бус гэж Засгийн газар үзсэн.  Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас улаан буудай болон гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Тариаланчдын эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа.

Олон улсын жишгээр тариаланчдыг нэг бол дэмждэг, нэг бол хамгаалдаг. Монгол Улсын хувьд тариаланчиддаа дэмжлэг үзүүлдэг, хамгаалдаг.  Гэвч хоёулаа үр дүнг бүрэн дүүрэн өгдөггүй учраас тариаланчдын бизнесийг хамгаалах бодлого баримтална.

Хамгаалалт гэдэг нь нэг талдаа үнийн эрсдэлээс хамгаална.  Буудайн үнэ нь зах зээлийн үнээс доогуур орж эрсдэл учирвал нөхөн олговор олгодог, байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж эрсдэл учирвал төр хамгаалах бодлого барина.  Үнэ нь ард түмний амьдралд дарамт учруулахгүй байх ёстой гэдэг бодлого барьж ажиллаж байна.

Ногоочдод зориулж 3-5 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжсэнээр амьжиргааг нь дэмжсэн бодлого болсон. Засгийн газрын хувьд цаашдаа зөвхөн ногоочдод гэхгүй бичил бизнес эрхлэгчдийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ынхан гурилын үнэд шалгалт хийгээд акт тавьсан нь эцсийн байдлаар шүүх дээр ШӨХТГ -ын талд гараагүй юм билээ. Хоёрт, ШӨХТГ -ын дарга байсан С.Мөнхчулуун гэдэг нөхөр маш худлаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдэд буруу ойлгуулж байна лээ.

Нэг тонн улаан буудайг 700 мянган тоноор аваад 2,8 сая төгрөгөөр гурилаа зардаг гээд. Өнгөрсөн жил улаан буудай нэг тонн нь 1 саяас 1,2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ үнийг байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд мэдэж байгаа.

Гурилын үйлдвэрүүдийн дундаж ашиг 2023 оны татварын албаны мдэээллээр ашиг нь ердөө 5 хувь. Банк санхүү, цементийн үйлдвэр, уул уурхайн компаниуд 50, 60 хувийн ашигтай ажиллаж байгаа.

Газар тариалан, гурил үйлдвэрлэгч хоёрыг салгаж болохгүй.  Еэвэнгийн хоёр тал гэж ойлгох хэрэгтэй. Биенээ нөхөж явж байдаг. Гаалийн импортын татвар гурил дээр 15 хувь, НӨАТ байхгүй. Гурилын үйлдвэрүүд бодитой тайлан гаргадаг, хоёр тайлан гаргадаггүй. Арав гаруй жилийн өмнө улсын хэмжээнд гурилын 20 гаруй үйлдвэр ажилладаг байсан бол өнөөдөр ердөө 9, 10 хан үйлдвэр л үлдсэн. Дарханы “Нүүдэлчин” үйлдвэр ажиллахгүй зогсч байна.

“Ургац”, “Өсөх” зэрэг гурилын үйлдвэр өнөөдөр хаалгаа барьсан байгаа. Гурил, улаан буудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж аманд нь багтах юм болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.  С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр бүх юман дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд Атрын III   аяныг эхлүүлэн хэрэгжүүлсэн. Тэрний хүчинд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодосоо хангадаг болсон. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гурилыг тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 1-н хүртэл  Гаалийн татваргүйгээр оруулъя гэдэг саналыг өгсөн.

Одоогоор баруун аймгуудаар 12 мянган тонн гурил оруулаад эхэлсэн, дахиад 25 мянган тонн гурилыг бусад боомтоор олруулна.

Сангийн сайд Б.Жавхлан: Та нарын ажил явахгүй болохоор асуудал ингэж хурцдаж орж ирж байна. Ганц гурил дээр ч гарч байгаа асуудал биш. Үнэхээр тэнд далд эдийн засаг, үнийн хөөргөдөл яваад хэт өндөр ашиг олоод байгаа бол танайд зориулсан бүр хууль байгаа шүү дээ. Ийм хүнд байдал руу оруулахгүй шийдэж яагаад болдоггүй юм бэ. Энэ асуултад та нар Засгийн газрын хурал дээр хариулт хэлээгүй. Ийм маш харамсалтай, хатуу шийдвэр рүү Засгийн газар, УИХ-ыг авчирдаг нь маш харамсалтай. Энэ тогтолцооны асуудал, салбарын асуудал болчихлоо. Гаалийн 15 хувийн татвар Атарын 1,2,3 дугаар аяныг хамгаалахын тулд тавьж байсан. Атарын аян зорилгодоо хүрээд дуусчихсан юм уу. Бид гурилын үнийг тогтвортой байлгах нь зөв. 10 гаруй үйлдвэрийн цаана маш олон аж ахуйн нэгж, нэг салбар бий. Одоо ирэх сард тариаландаа гарна. Гэтэл юу тарихаа мэдэхгүй байна. Намар худалдан авагч байхгүй болно. Хэдэн жилийн дараа энэ салбар тэр чигтээ дампуурна.

Тиймээс оруулж ирсэн үзэл баримтлал дээрээ хугацаа тавих ёстой.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: ШӨХТГ-ын мэдээлэл дээр үндэслээд үнийн зохиомол хөөрөгдөл бий болгосон гэж акт тавьсан. Акт тавьсны дараа "Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүн хэвлэлээр дапаалсан. Ингэж давартлаа томорсон. Монголын төрийг ард түмэнтэй нь дарамталж байна. Бүх шатандаа хөнгөлөлттэй зээл, дэмжлэг авч үйлдвэрлэл хийчихээд дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр үнээр гурил зарж байгаагаа гавьяа байгуулж байгаа мэт ойлгуулж, асуудал шийдвэрлэж, төр шийдвэр гаргах гэхээр бойкот хийдэг байдал гурил үйлдвэрлэлийн салбарт нэгэнт тогтсон байна. Тиймээс Засгийн газар энэ байр сууриасаа ухрахгүй.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь импортоор орж ирэх улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв9 цаг 51 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.