Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг нэмж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэж байна


3-р сарын 21
13 цаг 01 минут

       Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг нэмж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Эл асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, сайд нараас хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ. Нүүрний хулгайг зогсоож, биржээр нүүрс арилжаалдаг болсноор өсөлт гарсан. Эдийн засгийн өсөлтийг хэзээ айл өрхийн хаалгаар оруулж, үр дүнг бодитой мэдрэгддэг болгох вэ.

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт инженерийн шугам татсан байдал 100 хувьтай гэж дүгнэж. 2023 онд нийслэлийн аль дүүргийн гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татсан бэ. Чингэлтэй дүүргийн Телевиз орчмын айл өрхүүд инженерийн шугам сүлжээг хэзээ татах вэ гээд хүлээж байна. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор гэр хорооллыг барилгажуулах боломж бүрдсэн.

Эдийн засаг хөгжлийн Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өссөн. Уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарт эдийн засгийн өсөлт гарсан. Уул уурхайн салбар олон хүнд шууд нөлөөгөө үзүүлдэг салбар биш. Ийм салбар дээр эдийн засгийн өсөлт гарахаар яаж ард иргэдэд хүрдэг вэ гэхээр төсөвт дээрээ орлого татаж төвлөрүүлээд төсвөөс арга хэмжээ хэрэгжүүлдэг. 2022 оны төгсгөлд валютын нөөц 2,4 тэрбум ам.доллар, өдөр бүр төгрөгийн ханш 6 төгрөгөөр суларч, инфляц 16,7 хувьд хүрсэн. Ийм учраас долларын гүйлгээг нэг сая төгрөгөөр хязгаарлаж байсан. Одоо Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн. Төгрөгийн ханш 200 орчим төгрөгөөр чангарсан. Эдийн засгийн өсөлтийг яаж ард иргэдэд хүргэж байна вэ гэвэл УИХ 2023 онд төсөв тодотгосон. Төсвийн тодотголоороо дамжуулаад төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, мөн халамжийг нэмсэн. Уул уурхайн салбараас олсон орлогоо  нийтэд нь хүргэж байгаа хэлбэр.

Эдийн засгийн хөжлийн яам эдийн засгийг харж байгаад аль болох олон хүн ажилладаг салбарыг дэмжих чиглэлээр хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Олон хүнд хүртээлээ өгдөг хөрөнгө оруулалтыг дэмжиж байж, Монгол Улс хөгжинө. Хилээ хаагаад хойд Солонгос, Куба шиг байвал амьдрал тийм л байна.

Ард иргэдийнхээ амьдралыг доор оруулаад хөрөнгө оруулалт хэрэггүй гэвэл Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхгүй. Нүүрсний хулгайг бүрэн зогсоосон. Нүүрсийг биржээр зардаг болсон. Нэг тонн нүүрсийг  80 ам.доллараар зардаг байсныг 180 ам. доллараар зардаг болгож, ил тод байдлыг бий болгосон.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн хувьд инженерийн дэд бүтэц хийгдсэн хоёр л газар бий. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвд л хийгдсэн. Хавраас болж өгвөл гэр хорооллын айлуудтай тохиролцоод газрын нөхөн олговор шийдээд явна. Сэлбэ  дэд төвийг түшиглээд 10 гаруй мянган айлын орон сууц, Баячнхошуу дэд төв дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэнэ. Нүхэн жорлонг бууруулах чиглэлэр ямар ажил хийснийг мэдэхгүй, нийслэл хариулт өгөөрэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Энэ өвөлжингөө цахилгаан хязгаарлалт хийлээ. Фэйсбүүкийн хэдэн постоос болоод цахилгаан станц барих ажлаа зогсоодог. Махны үнийг чөлөөлөхгүй бол мал аж ахуй тооноос чанар луу шилжихгүй. Нийгмийн даатгалыг нь өмнөөс нь төлнө гээд, зээл чөлөөлнө гээд нэг л их харж үзсэн хүмүүс байх юм.

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг харахаар төрийн оролцоо бүх салбар дээр өндөр болсон байна. Хүнс хөдөө аж ахуйн сангийн эргэн төлөлт 20 хон хувьтай байсан. Хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Засаглалын индекс 33-56 хувийн хооронд байна. Баахан хэл ам болж байж, УИХ-аар Зөвшөөрлийн тухай хуулийг батлуулсан. Гэтэл уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна. Авто тээврийн үндэсний төвөөс аялал жуулчлалын тээврийн хэрэгслийн зөвшөөрдөг авдаг болсон байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг нэлээн юм болж баталсан, нэг ч төсөл хэрэгжээгүй. Холбогдох хүмүүс нь тайлбараа өгмөөр байна?

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Х.Ганхуяг гишүүний хэлж байгаа олон зүйлтэй санал нэг байна. Багануур дээр 700 МвТ- ын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гарсан байсан. Харамсалтай нь, хятад хүмүүс ороод ирвэл монгол хүмүүс дуусах нь гээд энэ ажлыг зогсоосон. Үр дүнд нь 700 МвТ- ын цахилгаан станц барих ажил зогссон. Бүтээн байгуулах болоход элдэв бусын жагсаал зохион байгуулж, эсэргүүцдэг. Энэ төслийг зогсоосон хүн нь тагнуулын хэргээр үйл ажиллагаа явуулсан хэргээр ял аваад явж байх жишээний. Пост бичдэг, цээжээ дэлдсэн хүмүүсийн яриагаар улс орны бүтээн байгуулалтын ажлаа зогсоодгоо улстөрчид өөрсдөө болих хэрэгтэй. Шийдвэр нь гарчихаад байхад ажлыг явуулахгүй байгаад харамсч байна.

Түүхий эдийн үнийг өсгөх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй ОХУ-руу гаргахаар ажиллаж байна. Батлах процедур дээр явж байна.

Хятадтай ямар нэг гэрээ хэлэлцээр байдаггүй,  урсгалаараа явж ирсэн. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд худалдааны хэлэлцээртэй байх ёстой. Хаагаад боогоод явахлаар хөгждөг гэдэг бодлыг зогсоох ёстой. Арьс ширний үнэ 70 мянга хүрч байсан, хааж боосноос арьс шир үнэгүйдэж хаягддаг болсон. 2013 онд Женко Х.Баттулга Хүнс хөдөө аж ахуйн сайд, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа арьс ширний экспортыг зогсоосон. Х.Баттулгыг ажлаа өгсний дараа арьс ширний экспортыг нээсэн.

Зөвшөөрлийн тухай хууль дээр манай дарга нар эрх мэдлээсээ салах хэрэгтэй.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Авто тээврийн үндэсний төв тусгай зөвшөөрөл нэмж гаргасан байна гэлээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг би санаачлаад 2022 онд УИХ-аар батлуулсан. Төрөөс нийт 1400 гаруй зөвшөөрөл олгодог байсныг 370 орчим болгож бууруулсан. Гарын үсгээр дамжуулж хүнд суртал, эрх мэдэл олж авч, гуйлгаж шан харамж, авлига авдаг байдлыг халах зорилгоор энэ хуулийг баталсан. Сумын Засаг даргаасаа эхлээд Засгийн газрын сайд нь гарын үсгээ үнэлдэг байсан. Өрсөлдөөнийг дэмжиж, бүгдэд тэгш боломж олгох ёстой гээд асудулыг шийдээд явж байгаа. Улс хоорондын В зөвшөөрлийг ердөө 2 аж ахуйн нэгж авдаг байсан. Зориудаар зөвшөөрөл олгох босгыг өндөр болгосон байсан. Задалсан, босгыг намсгасан. Захмын-Үүдэд амьдарч байгаа иргэн автобусаар улс хоорондын тээвэр хийх боломжтой болгосон. Үр дүнд нь Замын- Үүд дээр 25 мянган төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол 2500 болсон.  

Хэдэн зуун машин байж байгаа, одоо хоорондоо өрсөлдөөд тээвэр хийж байгаа. Өрсөлдөөн бий болсноор тээврийн үйлчилгээний үнэ буурсан.  

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв9 цаг 22 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 42 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.