Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолын хүрээнд дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын баталсан захирамжийн дагуу газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг Тусгаар тогнолын талбайд зохион байгууллаа.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдрийн хүрээнд өндрөөс буух ажиллагааны үзүүлэх сургуулилтыг үзүүлж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын 2011 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 08 дугаар захирамжаар баталсан ”Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлс”-ийн жагсаалтын дагуу мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Таниулах өдөрт дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд Онцгой комиссын орлогч, Л.Цэеэрэгзэн, Засаг даргын Тамгын газрын дарга, Ж.Лхагвасүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Б.Батбилэг нар оролцлоо.
Сэтгэгдэл бичих