ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин оролцлоо


3-р сарын 27
9 цаг 02 минут

      Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна.

Уг Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин оролцлоо.


      Эмэгтэй парламенчдын форумын 37 дугаар хуралдаан “Парламентын дипломат ажиллагаа: Энх тайван, ойлголцлын гүүрийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд өрнөж, аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, өөрийн удирдлагат зэвсгийн систем болон хиймэл оюун ухааны нийгэм, хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөллийн асуудлыг хөндөж, гарц шийдлийн талаар зөвлөлдсөн юм. Оролцогчид жендэрийн тэгш байдлыг хангаж, бүс нутаг, олон улсын түвшинд энх тайвныг бэхжүүлэхэд эмэгтэй парламенчдын манлайлал, оролцоог хэрхэн хангаж, хамтран ажиллах талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Мөн хуралдаанаар Олон Улсын Парламентын Холбооны Эмэгтэй парламенчдын Удирдах товчооны 2023 оны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэв.


     ОУПХ-ны “Парламент дахь эмэгтэйчүүд 2023” тайланд дурдсанаар, 2023 онд болсон сонгууль, томилгооны үр дүнд дэлхийн  дахинд эмэгтэй парламентын гишүүдийн эзлэх хувь 26.9 хувь хүртэл өссөн байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс 0.4 пунктээр өсжээ. Гэсэн хэдий ч өсөлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад удаашралтай байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед хэд хэдэн нэр хүндтэй эмэгтэй аливаа заналхийлэл, ялгаварлан гадуурхалт, дарамтаас үүдэн улс төрийг орхисон тухай тайланд онцолжээ. ОУПХ-ны уг тайланг 52 орны 66 парламентын жишиг, баримтад үндэслэн гаргасан. Өнгөрөгч онд нийт 52 улсад сонгууль болсон бөгөөд нийт шинээр байгуулагдсан парламентын нийт суудлын 27,6 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Үүнээс дунджаар 28,7 хувь нь сонгуулийн пропорциональ болон холимог тогтолцоотой, 11,6 хувь нь мажоритар тогтолцоотой орон байжээ.

Парламентын тэргүүнээр ажиллах эмэгтэйчүүдийн тоо 2023 оны нэгдүгээр сараас 1,1 хувиар өсөж, 23,8 хувьд хүрчээ. Эмэгтэй парламенчдын Удирдах товчооноос дээрх тайланд үндэслэн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог илүү бодитой болгох, жендэрийн тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулах  чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд оролцогчид 148 дугаар Ассамблейн үндсэн сэдвийг хэлэлцсэн талаарх санал, зөвлөмжөө нэгдсэн хуралдаанд танилцуулна.


       Ташрамд тэмдэглэхэд, өнгөрөгч онд ОУПХ-ны хороонд идэвхтэй ажилласан 10 шилдэг эмэгтэй парламенчдын нэгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг шалгарсан юм. Тэрбээр 2018-2020 онд ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр ажилласан бөгөөд 2021 онд Испанийн Мадрид хотноо болсон Олон улсын парламентын холбооны 143 дугаар Ассамблейгаар тус байнгын хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав4 сар 25. 12:32БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна4 сар 25. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.