СЭРЭМЖЛҮҮЛЭГ! А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 135.4 ам.доллароос эхлэн дуудаж, 160.9 ам.долларт хэлцэл хийгдлээ
Мэдэгдэлд "Эрдэнэс Тавантолгой ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 632 дугаар тогтоолын дагуу олборлосон нүүрсийг зөвхөн монголын хөрөнгийн биржээр, хил нөхцлөөр борлуулан ажиллаж байна
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын маань уугуул, улсын харцага цолтнуудын манлай бөх Монгол Улсын өсөх идэр, Үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит барилдаан монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Л.Пүрэвжав харцагад УИХ-ын гишүүн С.Батболд, Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, МҮБХ болон нутгийн олон, ахан дүүс, найз нөхөд, “Ээлт хан” галын бөхчүүд хүндэтгэл үзүүллээ. Мөн Улсын харцага Л.Пүрэвжавын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг сумын заан Д.Мягмаржавд гардуулсан юм. Барилдаанд улс аймгийн цолтой хүчит 128 бөх барилдаж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв. Барилдааны үеэр УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ
Монголчууд нэгэн цул байх тухай, нэгдмэл байх тухай бид нэг бус удаа ярьж, бичиж иржээ. Гэсэн хэдий ч ташаа мэдээлэл, эсвэл нэг талыг барьж туйлширсан мэдээллүүд гарсаар л байдаг