Нийгэм

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10

АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр АНУ-ын Хөдөлмөрийн яамны орлогч Төрийн нарийн бичгийн даргын туслах хатагтай Патриса Силви, Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан захиргааны орлогч дарга Крис Виллиамсон болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэр дундаа уул уурхай дахь осол эндэгдлийг бууруулах асуудлаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо. Манай улс АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан. Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, нас эрүүл мэндийг хамгаалахад талууд хамтран ажиллах юм. АНУ-д 2023 онд уул уурхайн ослоор 40 хүн амь насаа алдаж, 63 хүн гэмтсэн. Ослын шалтгааныг судлаад уурхайчид болон хяналтын албан хаагчдыг чадавхжуулах сургалт чухал гэсэн дүгнэлтэд хүрч, зохих арга хэмжээг авч ажилласан

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00

Баян-Өлгий аймгийн, Сагсай сум, Цагаан-Асгат III багийн “Хар нуур” гэдэг газар их цас орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна

“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ –Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалт Төрийн ордны “Их Монгол” танхимд “Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр /2024.04.25/ үргэлжилсэн. Нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Стэнфордын Их сургуулийн Уолтер Х.Шоренштейн Ази, Номхон далайн судалгааны төвийн хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал проф.др. Шерил Алипио ажилласан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын “Зорилт16.7:Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох нь” зорилтыг хангахын тулд юу хийх, ямар арга хэмжээ авах талаар хөндөн хэлэлцсэн юм.   Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн бүтцийн шударга бус байдал, тэгш бус байдлыг шийдвэрлэх нь” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Бүтцийн тэгш бус байдал нийгмийн аль нэг бүлэг бусдыг баялаг, нөөц бололцоонд нэвтрэх эрхийг санаатай болон санамсаргүйгээр хориглосон дүрэм журам тогтоосон үед эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүсдэг. Хүн төрөлхтөн олон нийтэд хүртээмжтэй байхыг хичээсээр ирсэн, бидний үйл ажиллагаанд зарим ахиц дэвшил байгаа ч, олон сорилттой тулгарсаар байгааг дурдаад сүүлийн жилүүдэд “COVID-19” цар тахлын нөлөөлөл, байгалийн гамшиг, бүс нутгийн мөргөлдөөн, дайны тоо нэмэгдэж байгаа нь тэгш бус байдлыг бууруулах, шударга ёсны хүртээмжийг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжих бидний хүчин чармайлтад саад бэрхшээл учруулж байна

БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна4 сар 25. 10:08

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2024-2025/   Нэг. Тавигдах шаардлага  Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 90+); Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй); Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны); Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх; Хоёр

Замын хөдөлгөөний цагаан толгой-2024 тэмцээний нээлт боллоо4 сар 25. 9:43

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой”  тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлд холбогдох шийдвэрийг танилцууллаа4 сар 24. 16:36

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Д.Мөнхбаатар өнөөдөр (2024.04.24) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга П.Хишигжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцов.    Эргэн сануулахад өнгөрсөн гуравдугаар сард Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд тус үйлдвэрт ажиллахдаа ажилтнуудтай уулзаж, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчны зохицуулалт, ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярилцаж, санал солилцсон билээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д үйлдвэрийн зарим ажлын байрыг нэмэлтээр оруулах, дүйцүүлэх, хасуулах саналыг дэмжиж ажиллах хүсэлтийг Улсын Их Хурлын дэд даргад уламжилсан

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв5 цаг 9 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 29 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.