Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47Сүүлийн өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэн 40000 болон 80000 тонн зэсийн баяжмалын форвард хэлцлүүдийг зарлалаа. Өчигдөр 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 хувиас багагүй молибдений агуулгатай 520 тонн баяжмалыг амжилттай арилжаалсан байна. Дуудах үе нийт 23 минут үргэлжилсэн бөгөөд үр дүнд нь тонн тутмын үнэ 28267 ам.доллараас 33567 ам.доллар хүртэл өссөн бөгөөд 18.75 хувиар өсөж хаагджээ
ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрээ өөрчилж, 380В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон өрхийн хөнгөлөлт эдлэх хэрэглээний дээд хэмжээг сард 3000 кВт.ц болгон нэмэгдүүлжээ. Тус хороо 2026-2027 оны өвлийн улиралд 220В болон 380В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон айл өрхүүдэд ижил нөхцөлөөр буюу сард 1500 кВт.ц хүртэлх цахилгааны хэрэглээнд 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Ингэснээр өмнөх өвөл сард 3000 кВт.ц хүртэлх хэрэглээгээ хөнгөлүүлдэг байсан 380В-ын хэрэглэгчдийн хөнгөлөлтийн дээд хэмжээ хоёр дахин буурсан нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан. ЭХЗХ уг шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа 380В-ын сүлжээнд холбогдох хүсэлт эрс нэмэгдсэн, эрчим хүчний эх үүсвэр болон түгээх сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй байгаа, мөн хүчдэлийн түвшнээр ялгаатай хөнгөлөлт үзүүлэх нь эрх зүйн зарчимд нийцэхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн гэр хорооллын цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2026 онд нийт 89 тэрбум төгрөг шаардлагатайгаас 70 тэрбумыг улсын төсвөөс санхүүжүүлж, үлдсэн 19 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгааг дурдсан юм
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55
АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Олон нийтийн сүлжээнд тархсан "АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөг нэмэгджээ" гэх мэдээллийн талаар АҮЭБЯ-наас тодруулахад "ОХУ энэ сарын 1-нээс эхлэн нэг тонн АИ-92 шатахууны үнийг 851 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас ААН-үүдийн хувьд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн
Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20
ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа7 сар 22. 12:46Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа. Тэрээр "Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна. 2026 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 24.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн байна. Инфляцын түвшин 2025 оны зургаадугаар сард 8.2 хувь байсан бол 2026 оны зургаадугаар сард 12.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.8 нэгж хувиар өссөн байна
Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа талаар мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Тодруулбал, эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэхээр болсон. Тэгвэл эхний ээлжид суурь үнийг таван хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ
Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32
Шатахууны Үнийн зөвлөл хуралдана3 сар 23. 10:06Ираны дайны улмаас дэлхий даяар шатахууны үнийг огцом өсгөж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсад ч шатахууны үнэ өөрчлөгдөж болзошгүй гэх асуудал сөхөгдөх болсон
Хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө2025, 12 сар 23. 11:13Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тавдугаар хуралдаан өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хуралдаанаар Эрдэмтдийн зөвлөлөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас хагас коксон түлшинд шилжихэд анхаарах асуудлын талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилт болон Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Мөн ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн “Монгол оронд модлог био шахмал түлшний үйлдвэр байгуулах шаардлага, ач холбогдол” танилцуулгыг сонслоо. Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат хагас коксон түлшний чанарт олон улсын болон дотоодын итгэмжлэгдсэн гурван лабораториор давхар хяналт тавьж буйг танилцуулав. Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч гол бодисуудын 2025 оны сүүлийн улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцуулсан юм
АҮЭБЯ: Энгийн АИ-92 хуучин үнээрээ байгаа2025, 12 сар 23. 10:20
Зэсийн үнэ сүүлийн 15 сарын дээд түвшинд хүрч, нэг тонн нь 10186 ам.доллар болов2025, 9 сар 16. 11:22
Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна2025, 5 сар 27. 15:15
Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж “B+,Тогтвортой” түвшинд хүрлээ2024, 9 сар 19. 10:17
Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа2024, 3 сар 13. 8:46Сангийн сайд Б.Жавхлан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксел Никейз, Европын хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Тереса Червинска нар /2024.3.12/ “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Аймаг сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн 54.4 сая еврогоор аймаг, сумдын төвийн дэд бүтцийг шинэчилнэ. Тухайлбал бохир ус цэвэрлэх байгууламж барих, орон сууц барих, сургууль, эмнэлгүүдийн эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үерээс хамгаалах байгууламжийг барина