Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө10 сар 26. 10:36МҮБХ-ны Алтан цомын барилдааны шинэ улирлын нээлт ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 2026.11.07-ны өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Тамирчин хүний амжилтыг зөвхөн хүртсэн медалийн өнгөөр хэмжих боломжгүй. Түүний ард туулсан зам, даван гарсан саад бэрхшээл, өдөр бүр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх тэмцэл бий
Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Японы Айчи мужийн Нагояа хотод болж байгаа Азийн пара V наадамд оролцож байгаа Монголын баг тамирчдын медалийн буухиаг хөнгөн атлетикийн төрөлд Г.Ган-Эрдэнэ үргэлжлүүллээ. Тодруулбал, Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Монгол Улсын тамирчин Г.Ган-Эрдэнэ мөнгөн медалиар энгэрээ мялаажээ
Түүхэн амжилт10 сар 21. 13:47
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Япон улсад болж буй Азийн пара наадмын жүдо ыөхийн төрөлд Лхайжавын Туруунаа алтан медаль хүртлээ
Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа10 сар 19. 12:31
Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ10 сар 19. 8:42Азийн паралимпын хорооноос Япон улсын Айчи мужийн Нагоя хотод Азийн зуны спортын V наадмыг зохион байгуулж байна. Нагоя хотын "Paloma Mizuho Sports Park" цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар оролцлоо
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр (2026.10.15) эх орноосоо мордлоо. Азийн зуны спортын паралимпын V наадам Япон улсын Айчи-Нагоя хотод аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө. Монголын пара тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам юм
“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13пон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө. Баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр болоход ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийчлөгч Ч.Чимэд-Отгон, “Айчи- Нагоя-2026” Азийн пара V наадмын багийн ахлагч МҮПХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Одонбаяр, дасгалжуулагч, тамирчид оролцлоо. Арга хэмжээний үеэр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монголын багийг ахлагч Ц.Одонбаяр, Монголын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгөв. Монголын пара тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам юм
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Марокко улсын Агадир хотод болсон Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаан өндөрлөж, Монголын мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (W2RC) Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо. Ингэснээр тэрбээр Монгол Улсаас тус тэмцээнд дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна. Ралли-рейд нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замд олон өдрийн турш үргэлжилдэг мото спортын төрөл юм
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа9 сар 28. 9:57збекистаны Самарканд хотноо болсон Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад Монголын шатарчид шуугиан тарьж, түүхэн амжилт бүтээлээ. 189 орны шилдгийн шилдэг шатарчдаас бүрдсэн багууд өрсөлдсөн энэ олимпиадад Монгол Улсын шатрын үндэсний эмэгтэй шигшээ баг 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарснаар Монголын шатрын түүхэн дээд амжилтыг шинэчиллээ. Манай эмэгтэй шигшээ баг өмнө нь 1990 оны Нови Садын олимпиадад 12 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин энэ удаа дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж, анх удаа дэлхийн шилдэг 10 багийн нэг боллоо. Манай охид АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай 3-7 дугаар байрыг ижил оноогоор хуваан эзэлж, зөвхөн коэффициентийн зөрүүгээр 7 дугаар байрт бичигдлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Японы Айчи муж, Нагояа хотод төвлөрсөн Азийн зуны спортын ХХ наадам нээлтээ хийснээс хойш тэмцээн уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нээлтийн маргааш буюу тэмцээний хоёр дахь өдөр тус наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаан болж, медальтнууд тодорлоо. 18 орны 18 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц уралдсан бөгөөд 42 минут 58.06 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн болов