Нийгэм

Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1011 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29

 сэрэмжлүүлэх мэдээ:13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор их цас орно.Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна. 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар үүлшинэ. 13-ны өдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох 25 эрүүгийн хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авч, 405,0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн ажиллалаа. Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлж, нийт 25 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дээрх 25 хэрэгт 40 гаалийн улсын байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нийт 71 хүн холбогдсон байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:12-ны өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад нийт 93,8 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бодитоор төлөгдөж байгаад талархал илэрхийлсэн албан бичгийг Хөгжлийн банкнаас ирүүллээ. Авлигатай тэмцэх газартай Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс нэр бүхий 12 зээлийн чанаргүй активыг төлүүлэх асуудлаар 2026 оны хоёрдугаар улирлаас хамтран ажиллаж байна

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ингэснээр Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг хоёр хувиас нэг хувь болгон бууруулж буй. Энэхүү шийдвэр 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед тус шийдвэр нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, иргэдэд ирэх татварын дарамтыг бууруулах зорилготой юм.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13

11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.2026 оны арваннэгдүгээр сарын 11-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35

втомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтаас шалтгаалан замын хөдөлгөөнд оролцож чадаагүй өдрүүдийн төлбөрийг дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөх саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит хуралдаанаар дэмжлээ. НИТХ-ын арваннэгдүгээр сарын 9-ний ээлжит IX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан 24/29 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын өргөн мэдүүлсэн саналын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр автомашины хөдөлгөөнийг түр хязгаарласан өдрийн тоотой дүйцүүлэн 2027 оны зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор тусгажээ. Тодруулбал, олон улсын томоохон арга хэмжээ, хичээлийн шинэ жил, Цагаан сарын бэлтгэл зэрэгтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулсан хугацааг хөнгөлөлтөд хамруулна

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. 2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй

АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг нийслэлд хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой эрүүгийн хэргийн шалгалтын явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн олон нийтэд мэдээлэх зөвшөөрөл олгосон хэргүүдийг танилцуулахдаа нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарт холбогдох мөрдөн шалгах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Түүний мэдээлснээр Х.Нямбаатар нь Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгохдоо худалдан авах ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, санхүүжилт олгох эрхийг тухайн үеийн орлогч Т.Даваадалайд шилжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа аж. Энэ хэрэгт холбогдуулан Х.Нямбаатарыг есдүгээр сарын 25-нд яллагдагчаар татсан бөгөөд түүнд холбогдох тогтоолыг биечлэн танилцуулах шаардлагатай ч гадаадад гарсан, мөрдөн шалгах байгууллагад ирээгүй байгаа тул байршлыг нь тогтоолгохоор Интерполын шугамаар хүсэлт хүргүүлжээ. Туулын хурдны замын төслийн санхүүжилттэй холбоотой хэрэгт Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд гүйцэтгэгчид олгосон 500 тэрбум төгрөгийн урьдчилгаанаас 339 тэрбум төгрөгийн гүйлгээг царцаасан талаар мэдээллээ. Харин үлдсэн хөрөнгийг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлав. Түүнчлэн Туулын хурдны замын бүтээн байгуулалтын явцад шилжүүлэн суулгах ёстой байсан бургасан ойг огтолсны улмаас байгаль орчинд 352 сая төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж. Үүнээс гадна нийслэлийн Шинэ тойрог авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах 16.9 тэрбум төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалтад тухайн үеийн нийслэлийн орлогч Т.Даваадалай өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн шалгаж байна

АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв. Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар нь бүлэглэн гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор тогтвортой зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж, үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай, оршин суух тодорхой хаяггүй, нэр бүхий иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, улсын бүртгэлийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглан, цахим интернэт банк буюу кибер орчинд хууль бусаар халдаж холбогдох мэдээллийг өөрчилсөн, засварласан байна

Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.