Дэлхий

Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ5 цаг 50 минутын өмнө

 Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газраас зорчигчийн бүртгүүлсэн ачаа тээшийг шалгах зохицуулалтыг энэ сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж байна.   Шинэ зохицуулалтаар нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнууд “Тухайн тээшинд хориотой эд зүйл байна” хэмээн сэжиглэсэн тохиолдолд зорчигчийг байлцуулахгүйгээр ачааг нээх эрхтэй болсон байна. Шалгалтын үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, “Тээш шалгасан тухай мэдэгдэл”-ийг ачаанд байршуулах аж.   Хэрэв шалгалтаар хориотой, сэжигтэй болон аюултай эд зүйл илэрвэл эрх бүхий ажилтнууд хураан авч, эзэнд нь буцаан өгөхгүй юм байна

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ5 цаг 56 минутын өмнө

АНКАРА, 2026 оны аравдугаар сарын 28 /ANADOLU/. Ирэх 2027 оны эхээр Хойд тэнгисийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэх боломжийг бий болгохоор Оросын тал идэвхтэй ажиллаж байна.      “Росатом” корпорацийн Арктикийн захиргааны дарга Владимир Панов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө, сүүлийн жилүүдэд энэ тал дээр томоохон ахиц гарсныг дурдлаа

Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00

БИШКЕК, 2026 оны аравдугаар сарын 12 /Кабар/. “Бишкек Арена” цэнгэлдэх хүрээлэнд Шакирагийн концертыг зохион байгуулснаар Киргизийн эдийн засагт 30 сая долларын орлого орох боломжтой гэж тус улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх агентлагийн захирал Эдуард Кубатов мэдэгдлээ.   Түүний ярьснаар, концертыг 60 мянга орчим хүн үзэхээс 30 мянга нь гадаадын зочид байна. Хамгийн багаар бодоход, гадаадын жуулчин бүр тасалбар, зочид буудал, унаа зэрэгт ойролцоогоор 940 доллар зарцуулна гэж тооцжээ

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57

СТОКХОЛМ, 2026 оны аравдугаар сарын 6 /TASS/. Карл Дайссерот, Петер Хегеманн, Георг Нагель нар энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэхээр болсон тухай Каролины хүрээлэнгийн Нобелийн хороо мэдээлэв.   Эрдэмтэд "гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүдийнхээ төлөө" энэхүү шагналыг хүртэж байна хэмээн тус хорооны шийдвэрийн үндэслэлд дурджээ.   “2026 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг амьд тархинд мэдрэлийн эсүүд дурсамж, сэтгэл хөдлөл, зан төлөвийг хэрхэн бүрдүүлдэг болохыг харуулах боломж олгодог оптогенетикийн аргыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож байна. Петер Хегеманн, Георг Нагель нар нэг эст замагнаас гэрлийн нөлөөгөөр идэвхждэг сувагродопсин хэмээх онцгой уургийг илрүүлсэн бол Карл Дайссерот уг уургийг мэдрэлийн эсүүдэд зориулсан гэрлээр удирддаг сэлгэх залгуур болгон хувиргасан

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ9 сар 29. 9:26

ЭР-РИЯД, 2026 оны есдүгээр сарын 29 /TASS/. Саудын Араб Ормузын хоолойг тойруулан газрын тос экспортлох өөр нэг гарц болох Зүүн-Баруун чиглэлийн дамжуулах хоолойгоор газрын тос нийлүүлж эхэлжээ.    Тус улсын төрийн өмчит "Saudi Aramco" компани газрын тосыг гадаадын зах зээлд нийлүүлэх зорилгоор дамжуулж эхэлснийг "Bloomberg" агентлаг эх сурвалжийн мэдээллээс эш татан уламжилжээ. Одоогоор газрын тосыг хязгаарлагдмал хэмжээгээр шахаж байгаа аж.    Уг дамжуулах хоолойг дахин ажиллуулж эхэлснээр Саудын Арабын зүүн бүсийн газрын тосны ордуудаас Улаан тэнгисийн эрэгт орших Янбу боомт хүртэлх маршрутаар Ормузын хоолойг тойруулан газрын тос экспортлох боломжтой болж байна.   Ойролцоогоор 1200 км урт уг нефть дамжуулах хоолой нь хоногт 7 сая хүртэлх баррель газрын тос нийлүүлэх хүчин чадалтай

Далай ван гараг Нарны эсрэг талд байрлана9 сар 25. 14:23

МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 25 /RIA Novosti/. Нарны аймгийн хамгийн захад орших аварга мөсөн гараг болох Далай ванг ажиглахад тохиромжтой үе энэ сарын 26-нд тохионо. Тус гараг Нарны эсрэг байрлалд хүрч, үдшийн тэнгэрт тод харагдах ба шөнө дунд болох үед өмнөд зүгт тэнгэрийн хаянаас нэлээд өндөрт ажиглагдана

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зөрчилдөөнтэй нөхцөл байдлын дунд сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлэх гэж байна. Үүний зэрэгцээ Бээжин хоёр орны удирдагчдын зургаан сарын дотор харилцан айлчлал хийж буйг "түүхэн чухал үйл явдал" хэмээн онцолж байна. Ши Жиньпиний АНУ-д хийх төрийн айлчлал есдүгээр сарын 23-25-ны хооронд (Бээжингийн цагаар) үргэлжлэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдагчийг онгоцны буудлын талбайд биечлэн угтан авахаар төлөвлөж байгаа нь түүний хувьд ховор тохиолдох алхам юм. Ши Жиньпин АНУ-д анхны төрийн айлчлалаа 2015 оны есдүгээр сард хийсэн бөгөөд энэ үеэрээ Сиэтл, Вашингтон хотуудаас гадна Нью-Йорк хотод очиж, НҮБ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээнд оролцсон юм

Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17

ТЯНЬЖИН, 2026 оны есдүгээр сарын 23 /Xinhua/. Хятадын судлаачид үндэсний сансрын станц болох “Тяньгун”-д 14 төрлийн 20 гаруй сортын ургамлыг амжилттай ургуулсан тухай тус улсын Сансрын нисгэгч бэлтгэх шинжлэх ухаан, судалгааны төвийн төлөөлөгчид Тяньжин хотод болсон Бүх Хятадын Сансрын анагаах ухаан, инженерчлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.   Тодруулбал, улаан буудай, төмс, лууван, салатны навч, наранцэцэг зэрэг ургамлуудыг ургуулжээ. Энэхүү туршилтыг 2025 онд сансрын станцад хүргэсэн уламжлалт субстрат буюу хөрс орлуулагч, мөн илүү үр дүнтэй аэропоник буюу хөрс ашиглахгүйгээр ургамлыг агаарт шим тэжээлтэй уусмалыг мананцар хэлбэрээр цацаж ургуулах систем гэсэн хоёр төрлийн төхөөрөмж ашиглан явуулж байна.   Тус төвийн мэргэжилтэн Бянь Чяны хэлснээр, эрдэмтэд улаан буудайг үрээс нь ургуулж, ургац хураах хүртэлх бүтэн мөчлөгийг амжилттай явуулаад зогсохгүй, хураасан ургацаас авсан үрээр дахин тариалалт хийж, хоёр дахь ургацыг авч эхэлжээ.   Хөдөө аж ахуйн ургамал ургуулах энэхүү туршилт нь сансрын хөлөг болон станцын агаарыг сэлбэх, усыг дахин ашиглах, хүнс үйлдвэрлэх зориулалттай Экологийн амьдралыг хяналттай дэмжих системийг (CELSS) хөгжүүлэх ажлын нэг хэсэг юм.    “Сансарт удаан хугацаагаар байх нөхцөлд дэлхийгээс хүнс болон бусад хэрэгцээт зүйлсийг тогтмол тээвэрлэн хүргэхээс хамааралт байдлыг бууруулах шаардлагатай

Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.    Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ (2026.09.14-2026.09.20)   ОЙРХ ДОРНОД ДАХЬ МӨРГӨЛДӨӨНИЙ УЛМААС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨСӨЖ БАЙНА Йемений Хути бүлэглэл болон Саудын Арабын хоорондох мөргөлдөөн хурцдаж, газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн чухал замууд тасалдсанаар дэлхийн эрчим хүчний зах зээл хүндхэн нөхцөл байдалд ороод байна. Үүний үр дагавар дэлхий даяар мэдрэгдэж байгаа бөгөөд өрх айл, аж ахуйн нэгжүүд зардал өсөх, инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.   Газрын тосны үнэ огцом өсөж, 6-р сард нэг баррель нь 70 ам.доллар байсан бол одоо 108 ам.доллароос давж, бараг 50 хувиар нэмэгдээд байна

Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37

ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 21 /Reuters/. “Dujuan” гэдэг хүчтэй хар салхи даваа гарагт Японы Номхон далайн эрэг рүү ойртож, Канто бүс болон тус улсын зүүн нутгийн бусад хэсэгт үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.   Японы Цаг уурын агентлагаас (JMA) мэдээлснээр, хар салхи өнөө орой Токиогийн бүстэй ойрхон өнгөрөх төлөвтэй байгаа тул цаг агаар эрс муудаж болзошгүйг анхааруулсан байна.    Изү арлууд, Чиба муж болон Номхон далайн эргийн бусад нутгаар их хэмжээний бороо орж эхэлсэн бөгөөд зарим газарт бямба гаргаас хойш 300 гаруй мм хур тунадас унажээ.    Хар салхи Канто бүс рүү ойртох тусам даваа гаргийн үдээс хойш аадар бороо улам ширүүсэж болзошгүй гэж JMA мэдээлсэн байна. Канто бүсэд Токио болон тус хоттой залгаа орших мужууд багтдаг.   Хар салхи ойртож байгаатай холбогдуулан Японы төв нутгийн Айчи мужид болж буй Азийн наадмын морин спортын гурван төрөлт тэмцээнийг зохион байгуулагчид мягмар гараг хүртэл хойшлуулжээ.   Мөн гэнэтийн үргэлжилсэн аадар бороо орох урт зурвас хэлбэрийн үүлэн тогтоц Канто болон Японы төв нутгийн дээгүүр үүсэж болзошгүй байгаа бөгөөд улмаар үер, бусад гамшгийн эрсдэл эрс нэмэгдэж буйг холбогдох байгууллагууд анхааруулсан байна.    Урт зурвас хэлбэрийн ийм төрлийн борооны үүл нь сүүлийн жилүүдэд Японд ихээхэн асуудал болоод байгаа бөгөөд  нарийхан хэсэг газарт хэдэн цагийн турш маш их хэмжээний хур тунадас буулгадаг байна.     “Dujuan” хар салхи дэлхийн олон бүс нутагт цаг агаарын эрс тэс үзэгдэл олширч буй үед дэгдэж байна

Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ9 сар 16. 10:21

СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 16 /Anadolu/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын БНСУ-д хийж буй төрийн айлчлалы хүрээнд хоёр улс нийт 19 тэрбум ам.долларын арилжааны гэрээ байгуулжээ. Энэ тухай Токаев БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэн байна.   Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцээ цөөн бүрэлдэхүүнтэйгээр эхэлж, албан ёсны төлөөлөгчдийн гишүүдийг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй үргэлжилжээ.    Токаев БНСУ-ыг Казахстаны стратегийн түнш хэмээн нэрлээд, хоёр улсын хооронд зөрчил, санал зөрөлдөөн байхгүйг онцолсон байна.   Тэрбээр хэлэхдээ “Хоёр талын харилцааны тухайд, энэхүү айлчлалын хүрээнд 19 тэрбум ам.долларын арилжааны хэлэлцээр байгууллаа

Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ9 сар 8. 13:39

КАТМАНДУ, 2026 оны есдүгээр сарын 8 /Euronews/. Наймдугаар сарын 26-нд болсон гэнэтийн үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Балба улсад даваа гаргийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.   Төрийн байгууллагуудын дээр мандаж буй далбааг бөхийлгөн хагас буулгаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн гашуудлын ёслол үйлдэж байна.     Албан ёсны мэдээллээр, Балба ба Төвөдөд болсон байгалийн гамшигт өртөн 1300 гаруй хүн амиа алдсан бол 5 мянга орчим хүн сураггүй алга болсон хэвээр байна.   Хүн амынх нь ихэнх хувь нь хиндү шашныг шүтдэг Балба улсад гашуудлын ёслол уламжлал ёсоор 13 хоногийн турш үргэлжилдэг

АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54

Амьд хүний дүр төрхийг АНУ-ын мөнгөн тэмдэгтэд байрлуулсан тохиолдол бараг 200 жилийн хугацаанд анх удаа болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дүр төрх албан ёсоор тус улсын мөнгөн тэмдэгт дээр гарчээ. Мягмар гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 12:00 цагт (GMT 16:00) АНУ-ын Зоосны газар улсынхаа 250 жилийн ойг тохиолдуулан Трампын хөрөг бүхий 1 ам.долларын зоосыг гүйлгээнд гаргаж, худалдаалж эхэлсэн байна. Алтан өнгөтэй уг зоосны нэг талд Трампын хөрөг болон “LIBERTY” буюу “Эрх чөлөө”, “IN GOD WE TRUST” буюу “Бид Бурханд итгэдэг” гэсэн бичээс бий

Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ8 сар 27. 9:46

БЭЭЖИН, 2026 оны наймдугаар сарын 27 /Kazinform/. Балба, Хятадын хилийн орчимд гэнэтийн үер бууж, хөрсний нуралт болсны улмаас хэдэн зуун жуулчид сураггүй алга болжээ.   Байгалийн гамшиг болох үеэр Хятадын хилийн боомтыг чиглэсэн зам хаагдаж, харилцаа холбоо, цахилгаан түгээх шугам сүлжээ тасарсан байна. Балбын цагдаагийн газраас мэдээлснээр, 17 хүн амиа алджээ

Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ8 сар 3. 9:57

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 2 /DW/. АНУ-ын виз мэдүүлж буй Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистан зэрэг дэлхийн 50 улсын иргэдэд хамаарах 20 мянга хүртэлх ам.долларын байнгын визийн барьцааны хөтөлбөр 8 дугаар сарын 3 буюу даваа гаргаас хэрэгжиж эхэлнэ

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа3 цаг 17 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна3 цаг 29 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 цаг 31 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ3 цаг 34 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ3 цаг 36 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо5 цаг 22 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ5 цаг 32 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ5 цаг 50 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ5 цаг 56 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав9 цаг 19 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл9 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 30 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа9 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна9 цаг 47 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна9 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 59 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.