Улс төр

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа3 цаг 17 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөсөн. Айлчлалын үеэр гурван улстай хамтарсан бизнес форумыг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээ хэлцлийг амжилттай хийжээ

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна3 цаг 29 минутын өмнө

Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа. Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан. 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 цаг 32 минутын өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Хуулийн төсөлд иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,  хууль зүйн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгажээ. 1.Цахим орчинд нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгалаа.  Зайн гэрчлэлтээр гэрээ, хэлцэл гэрчлэх, итгэмжлэл гэрчлэх, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх нотариатын үйлдлийг хийхээр тусгажээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ3 цаг 37 минутын өмнө

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30 хувиар, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо5 цаг 23 минутын өмнө

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд ажилласан 18 дахь гишүүн боллоо. Тэрбээр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэдийн эрх ашигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулах чиглэлээр ажилладаг. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд 20 иргэнийг хүлээн авч уулзан, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хамгаалал, баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Уулзалтад оролцсон иргэд эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд тавих хяналт, ид тод байдлыг хангах талаар санал хүсэлтээ уламжилсан юм

ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав9 цаг 19 минутын өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.27/ хуралдаан 14 цаг 16 минутад, 30 гишүүний 22 буюу 73.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Х.Болормаа, Х.Булгантуяа, Г.Ганбаатар, П.Ганзориг, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Н.Наранбаатар, Ч.Номин, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хууль тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг үг хэлсний дараа Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс хууль тогтоолын төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 30 минутын өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар өнөөдөр /2026.10.27/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир Улсын Их Хурлын гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, тусгах талаар байр сууриа илэрхийлсэн

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна9 цаг 47 минутын өмнө

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 35 иргэнтэй уулзлаа. Тэрбээр Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхийн төлөө идэвхтэй ажилладаг гишүүдийн нэг юм. Уулзалтад оролцсон иргэдийн ихэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байв

Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.27/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.” гэж заасан байдаг. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Дөчин гуравдугаар зүйлд заасан Ерөнхий сайдыг огцруулах журмыг бүхэлд нь өөрчлөн найруулж, 4 хэсэгтэй байсныг 2 болгосныг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин энэ үеэр тодотголоо

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр (2026.10.26) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Тэрбээр, иргэдийг 13.00-15.00 цагт хүлээн авахаар товлосон бөгөөд уулзалт эхлэх үед парламентын гишүүнд өөрсдөд тулгарч буй асуудал бэрхшээл, санал хүсэлтээ уламжлахаар хэдийн 10 гаруй хүн ирсэн байв. “Нээлттэй парламент” танхимыг зорин ирэх иргэдийн дийлэнх нь нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж, бодит дэмжлэг, оновчтой шийдвэр хүсэмжилж буйгаа илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал иргэдийн санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулж, зарим асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм

ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.26/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 15:22 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Д.Батлут, Б.Тулга, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Э.Батшугар, С.Цэнгүүн, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нар хүрэлцэн ирж оролцов. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулсан.   Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа3 цаг 17 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна3 цаг 29 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 цаг 32 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ3 цаг 34 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ3 цаг 37 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо5 цаг 23 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ5 цаг 32 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ5 цаг 51 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ5 цаг 56 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав9 цаг 19 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл9 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 30 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа9 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна9 цаг 47 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна9 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 59 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.