Тулааны спорт

Монголын эмэгтэй сэлэмчид БНСУ-ын багтай өрсөлдлөө2023, 10 сар 26. 14:35

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам тав дахь өдрөө болж байгаа бөгөөд өнөөдөр туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын тамирчид өрсөлдлөө. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Даваасүрэн, Д.Цолмон, Ж.Нарантунгалаг нар багтаж, БНСУ-ын багт (45:13) ялагдлаа

Анхдагчдын өлгий нутгийн хүү Азийн наадмын бөөрөнцөг түлхэлтийн анхны медальтан боллоо2023, 10 сар 25. 10:06

Азийн зуны спортын пара наадмын гурав дахь өдөр монголчуудад тун ээлтэй байлаа. Өнөөдөр нэг алт (таеквонд), гурван хүрэл (жүдо хоёр, хөнгөн атлетик нэг) медаль хүртсэн үзүүлэлт нь Монголын багийн амжилтыг 16 дугаар байр руу хөтөлсөн юм

Г.Болор-Эрдэнэ "Ханжоу-2022" Азийн наадмын Монголын багийн анхны алтан медальтан боллоо2023, 10 сар 24. 20:26

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр энэ наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ

У.Сүрэнжав “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн анхны медальтан болов2023, 10 сар 24. 9:38

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам болж байгаа бөгөөд өнөөдөр таеквондогийн төрөлд дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор тулалдсан Монголын тамирчин У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн К-44 ангиллын 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монгол Улсын багийн анхны медальтан болж, Азийн пара наадмаас таеквондогийн төрөлд мөнгөн медаль хүртсэн анхны монгол тамирчин болов

У.Сүрэнжав алтан медалийн төлөө тулалдана2023, 10 сар 23. 14:46

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам болж байгаа бөгөөд өнөөдөр таеквондогийн төрөлд дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор оролцож буй Монголын тамирчин У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн к44 ангиллын 52 кг-ын жинд алтан медалийн төлөө тэмцээн зохион байгуулагч БНХАУ-ын тамирчинтай хүч үзэхээр шалгарлаа. У.Сүрэнжав шигшээд шалгарах замдаа Иран, БНХАУ-ын тамирчныг буулган авсан бөгөөд тэрбээр саяхан ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, гранпри тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртсэн юм

Монголын боксчид Тивийн АШТ-ээс 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртэв2022, 11 сар 13. 12:59

Йордан улсын Амман хотноо Ази тивийн сонирхогчдын боксын 2022 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 11 өдөр үргэлжилж шилдэг боксчдыг шалгарууллаа.   Энэ удаагийн Ази тивийн АШТ-д 30 орны 320 эмэгтэй, эрэгтэй боксчид хүч, зориг, ур чадвараа сорьсон юм. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд шинэ залуу тамирчдыг олноор оролцуулсан бөгөөд тэд ч үүргээ сайн биелүүлж 2 мөнгө , 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар 11 дүгээр байрт орлоо.   “Амман-2022” Ази тивийн АШТ-ээс Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн  60 кг жинд Т.Номин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Б.Буяндалай нар мөнгө медаль хүртэв

Б.Буяндалай Узбекистаны тамирчинг ялж финалд шалгарлаа2022, 11 сар 11. 9:31

  Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна. Манай улсын таван тамирчин өчигдөр рингэнд гарахаас хамгийн түрүүнд 60 кг-ын жингийн Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой тулалдлаа

Холимог тулааны 57 кг жингийн аварга шалгаруулах тэмцээн болно2022, 11 сар 10. 11:38

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос "MGL-1 Fighting Championship" холимог тулааны 57 кг жингийн аварга шалгаруулах тэмцээн 18 дахь удаагаа энэ сарын 19-нд “Crocus event hall”-д болно.   Энэ удаагийн тулаанд Баянхонгор аймгийн харъяат "Голдан стар" клубийн тамирчин Б.Цэндсүрэн, 112 академийн тамирчин Т.Нямжаргал нар аваргын бүсийн төлөө өрсөлдөх юм.   Б.Цэндсүрэнгийн хувьд 8 удаа мэргэжлийн тулаан хийж байснаас долоод нь ялжээ. 2021 оны 57 кг жингийн номер нэг тамирчин тэрбээр энэ удаад хүч, ур  чадвараа үзүүлэх бол түүнтэй өрсөлдөх Т.Нямжаргалын тухайд зургаан удаа тулалдаж байснаас бүгдэд нь ялсан юм байна.   Энэхүү тэмцээнд нийтдээ 9 тулаан өрнүүлнэ

"MGL-1 Fighting Championship": 57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээн болно2022, 11 сар 10. 9:43

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос "MGL-1 Fighting Championship" холимог тулааны 57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээн 18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тулаанд Баянхонгор аймгийн харьяат "Голдан стар" клубийн тамирчин Б.Цэндсүрэн, 112 академийн тамирчин Т.Нямжаргал нар аваргын бүсийн төлөө өрсөлдөх юм. Б.Цэндсүрэнгийн хувьд найман удаа мэргэжлийн тулаан хийж байснаас долоод нь ялжээ. 2021 оны 57 кг жингийн номер нэг тамирчин тэрбээр энэ удаад хүч, чадвараа үзүүлэх нь. Түүнтэй өрсөлдөх Т.Нямжаргалын тухайд зургаан удаа тулалдаж байснаас  зургууланд нь ялсан амжилттай тамирчин аж. Тэмцээн арваннэгдүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулж, нийт есөн тулаан өрнүүлнэ

Амманы ринг дээр Монголын 9 боксчин мөнгөн медалийн төлөө хүч үзнэ2022, 11 сар 7. 11:02

 Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг жинд У.Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен Вен Су-г ялж хүрэл медалийн болзол хангасан юм.   Энэ өдөр эмэгтэйчүүдийн 54 кг жинд ОУХМ О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, ОУХМ Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова Ферузаг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлэн мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм.   Мөн эмэгтэйчүүдийн 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ өнгөрсөн шөнө хүрэл медалийн төлөө Казахстаны тамирчин Ази тивийн хошой аварга  Волоссенког ялж 19 насандаа тивийн медальтан боллоо

М.Энхжаргал, Г.Бадмаараг нарсаваргын төлөө тулалдана2022, 11 сар 4. 10:58

Германд болж буй боксын дэлхийн цомд хүч үзэж байгаа эмэгтэй боксчдоос М.Энхжаргал, Г.Бадмаараг нар мөнгөн медалийн болзлыг хангасан бөгөөд өнөөдөр аваргын төлөө тулалдана.  

Азид Монголыг таниулсан Муай Тайн аварга2022, 10 сар 25. 7:58

Монголын мэргэжлийн холимог тулааны отгон холбоо болох “Undefeated” болон “Fight media” групп хамтран Азийн аваргын бүсний төлөөх Муай Тай боксын тулааныг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн манай улсад өмнө нь болж байгаагүй гэдгээрээ онцлог байв. Муай Тай боксын хувьд Тайланд улсаас гаралтай спорт

Х.Амартүвшин: Босоогоос тулалдаж, уран техник үзүүлэх хүсэлтэй2022, 10 сар 13. 7:39

Холимог тулаан нь эр зоригийн спорт. Энэ л спортоор эх орныхоо нэрийг гаргаж яваа  Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, “Ширэн бээлий” клубын тамирчин Х.Амартүвшинг “Амжилтын эзэн” буландаа урилаа

Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ2022, 10 сар 11. 10:49

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв

Дэлхийн 3 удаагийн аварга, харваач С.Баярмааг таван сая төгрөгөөр шагналаа2022, 10 сар 9. 15:16

9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд болсон Дэлхийн нүүдэлчдийн IV их наадамд 120 гаруй орны 2300 гаруй тамирчид нүүдэлчдийн спортын олон төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон. Бүгд найрамдах Турк улсад болсон The World Nomad Games буюу Дэлхийн нүүдэлчдийн IV их наадмын уламжлалт сурын харвааны төрөлд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Монгол улсын мэргэн, Олон улсын хэмжээний мастер С.Баярмаа 3 дахь түрүүгээ авсан. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Уламжлалт сурын харвааны Дэлхийн 3 удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын Мэргэн С.Баярмаагийн амжилт ялалтыг нь мялааж, "Өмнөговь аймгийн Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, 5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Дэлхийн цомын болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо2022, 10 сар 8. 10:10

Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит улсын шилдэг боксчдын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны 5 тамирчин оролцож, гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарлаа.

Азийн аваргад 4 эмэгтэй туйванч өрсөлдөнө2022, 10 сар 7. 15:44

 Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Бахрейний Манама хотод эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэй 4 тамирчин оролцохоор Бахрейнд хөл тавиад байна

Шинэ мэдээ

“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа6 цаг 1 минутын өмнөЗөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо6 цаг 53 минутын өмнөНэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.