Бөхийн төрлүүд

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ2023, 10 сар 26. 10:22

Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн X.23-нд эхэлсэн билээ. ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ийн жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа

ОУХМ Д.Ганбат "Ханжоу-2022" Азийн Пара наадмын жүдо бөхийн +90 кг жинд түрүүллээ2023, 10 сар 26. 9:27

БНХАУ-ын Ханжоу хотноо дөрөв дэх өдрөө болж буй Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд хүч үзсэн Монголын тамирчин, Азийн аварга Д.Ганбат шигшээ барилдаанд Казахстаны бөхийг цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр "Ханжоу-2022" Азийн пара наадмын Монголын багийн хоёр дахь алт, зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа

"ХАНЖОУ-2022": Жүдочид хүрэл медаль ихэрлүүлэв2023, 10 сар 24. 20:36

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор манай улсын таван бөх татамид гарсанаас эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медалийн төлөө барилдаж, хоёул медаль дээр буулаа

Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг 3 жил хориглов2023, 7 сар 31. 9:10

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын хурал боллоо. Уг хурлаар гаргасан тогтоолд:  "МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн:   А

Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасжээ2023, 6 сар 28. 9:24

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болжээ

Зургаан бөхөд ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ2023, 5 сар 31. 10:45

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал /2023.05.30/ боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1

Монголын бөхчүүд Астанагийн дэвжээнээс 9 медаль хүртлээ2023, 4 сар 16. 9:57

Бөхийн төрлүүдийн 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод боллоо. Манай улс чөлөөт бөхийн төрөлд Астанагийн дэвжээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаа илгээснээс 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальтай эх орондоо ирнэ

"Ялагдашгүй охин"-ы 106 дараалсан ялалт2022, 12 сар 26. 11:22

 "Белград-2022" чөлөөт бөхийн ДАШТ-ий эхлэхийн өмнөхөн бэртэл авч оролцож чадаагүй "Осло-2021" дэлхийн аварга Акари Фүжинами өчигдөр Токио хотын "Камизава" ордонд өндөрлөсөн Бүх Японы аварга шалгаруулах "Emperor's Cup" тэмцээний 53 кг-ын жинд аваргалав. Наран улсын бөхчүүдийн Парисын олимпийн наадмын хамгийн эхний том сорилго болсон тус тэмцээнд Акари шигшээ барилдаанд дэлхийн хошой аварга Харүна Окүног 5:0-ээр ялж түрүүлсэн. Сарын өмнө 19 нас хүрсэн Фүжинами 2017 онд дунд сургуулийн улсын аваргынхаа финалд ялагдсанаасаа хойш 106 дараалсан ялалт байгуулж супер цувралаа үргэлжлүүлэв

Даян аварга Н.Батсуурь:Эх орон элэг нэгтнүүд маань надад маш их урам зориг өгдөг2022, 12 сар 20. 18:21

Сүмо бөхийн 2019 оны дэлхийн аварга, жүдо бөхийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монголын үндэсний бөхийн хамгийн нэр хүндтэй наадамд гурван удаа түрүүлсэн, даян аварга Намсрайжавын Батсуурь арванхоёрдугаар сарын эхээр Монголын бөхчүүдтэйгээ хамт “Хамтын нөхөрлөлийн цом” олон улсын тэмцээнд оролцсон. Монголын алдартай аварга залуу +115 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Тувагийн Айдын Монгушт ялагдсан бол багийн тэмцээнд (4х4) түрүүлж цомын эзэн болсон

Олимпын хошой алтан медальт Шохэй Оно зодог тайллаа2022, 12 сар 15. 17:33

 "Рио-2016", "Токио-2020" олимпийн наадмын аварга, "Рио Де Жанейро-2013", "Астана-2015", "Токио-2019" дэлхийн аварга, өнөө цагийн жүдогийн домог Шохэй Оно өнөөдөр зодог тайлахаар болсноо албан ёсоор зарлалаа. Түүний энэхүү гэнэтийн шийдвэр жүдогийн ертөнцийг цочирдуулсан

Ихэр гавьяатууд АНУ-д Монголын багаа дэмжжээ2022, 12 сар 13. 18:30

Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Коралвиль хотод хоёр өдөр болж өчигдөр өндөрлөсөн. 1980-аад оны дунд үеээс 1990-ээд оны эхэн үе хүртэл Монголын чөлөөт бөхийн 74 кг-ын жинд олимп, тив дэлхийд эх орноо төлөөлж, дотооддоо зөвхөн хоорондоо л гол өрсөлдөгч мэт явсан, ихэр гавьяатууд Лодойн Эрхбаяр, Энхбаяр нар Сэм авгад Монголын бөхчүүдээ хоёр өдөр дэмжин суусан

Чөлөөтийн 40 настай О.Бурмаа2022, 12 сар 13. 8:27

 АНУ-ын Коралвилль хотод өндөрлөсөн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд манай эмэгтэй баг өнгөрсөн шөнө хүрэл медалийн эзэн болсон. Бүсгүйчүүд маань эзэн орны багтай хийсэн хамгийн сүүлийн барилдааны үеэр ордны тайлбарлагч Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмааг 40 настай тамирчин гэж зарлахад "Xtream Arena"-д цугласан үзэгчид халуун алга ташилтаар түүнд баяр хүргэсэн

Монголын чөлөөтийн бүсгүйчүүд АНУ-ын багийг 7:3-аар ялж, хүрэл медаль хүртлээ2022, 12 сар 12. 7:46

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-нд АНУ-ын Айова мужийн Коралвилль хотын "Xtream Arena"-д боллоо. Өнгөрсөн жилийн Белградын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 5 байрт орсон багаас гадна дэлхийн шигшээ гэсэн зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн

12-р сард болох барилдааны хуваарь2022, 12 сар 1. 10:18

Арванхоёрдугаар сарын 29-нд 12:00 цагаас Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.

“Их дуулга-2022” тэмцээнд манай улсаас 13 жүдоч хүч үзнэ2022, 11 сар 30. 9:19

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн “Их дуулга-2022” тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 3-4-нд болно

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар тэргүүтэй жүдочид “Токио-2022” Их дуулгад зодоглоно2022, 11 сар 29. 14:24

Жүдо бөхийн Их дуулга тэмцээн арванхоёрдугаар сарын 3-4-нд Японы нийслэл Токио хотод болно. Энэ тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин хүч үзэхээ мэдүүлжээ. Үүнээс Монгол Улсаа төлөөлөн Их дуулгад 13 жүдоч зодоглоно

Сүмогийн дээд зиндаад түрүүгүй ч, дараах хоёр зиндааны түрүүг монголчууд авлаа2022, 11 сар 28. 11:15

 Мэргэжлийн сүмогийн 2022 оны сүүлийн тэмцээн Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 13-27-нд Японы Фүкүока хотын "Кokusai Center"-т боллоо. Ёкозүна Тэрүнофүжи өвдөгний бэртлийн улмаас энэ башёг өнжсөн бөгөөд манай сүмочид дээд зиндаанд түрүү хүртээгүй ч дараагийн хоёр зиндаанд түрүүлсэн

Шинэ мэдээ

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр8 минут 12 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан14 минут 34 секундын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.