Шинжлэх ухаан

Наран дээр гурван хүчтэй дэлбэрэлт болжээ2023, 7 сар 17. 15:10

МОСКВА. /RIA Novsoti/. Өчигдөр буюу долоодугаар сарын 16-нд Наран дээр хүчтэйгээс дунд зэрэглэлд хамааруулдаг "М" ангиллын гурван дэлбэрэлт болж, тэдгээрийн нэг нь радио холбоог саатуулсан талаар Е.К.Федоровын нэрэмжит Хэрэглээний геофизикийн хүрээлэн мэдээлжээ.   Тус хүрээлэнгээс мэдээлснээр, “Нарны 3372 (N21E30) бүлэг толбонд “M1.1” зэрэглэлийн дэлбэрэлт болсон нь 14 минутын турш үргэлжилж, улмаар радио холбоонд саатал үүсгэжээ.  Ням гарагт мөн “М1.8” болон “М4.0” зэрэглэлийн хоёр дэлбэрэлт бүртгэгдсэн байна.    “Долоодугаар сарын 16-17-ныг хүртэлх сансар огторгуйн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, даваа гарагт Нарны идэвхжилийн хамгийн хүчтэй буюу “Х” ангиллын, тэр дундаа протоны дэлбэрэлт болж магадгүй байгаа бөгөөд богино долгионы радио холбоонд нөлөөлөх төлөвтэй байна” гэж Федоровын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.   Наран дээрх дэлбэрэлт нь дэлхий дээр соронзон шуурга үүсгэж, улмаар эрчим хүчний системийн үйл ажиллагааг доголдуулж, шувууд, амьтдын нүүдлийн замд нөлөөлдөг байна

Япон, Их Британи, Итали хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ2022, 12 сар 11. 15:06

Япон улс Их Британи, Италитай хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ 12 сарын 10. 2:060 Япон улс Их Британи болон Италитай хамтран 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээхээр шийдсэн талаар Reuters, Kyodo News агентлагууд мэдээлэв. 3 тал хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ "сөнөөгч онгоц хөгжүүлэх энэхүү хөтөлбөрөөр дамжуулан гурван тал урт хугацаанд харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ" гээд олон улсын түвшинд улс орнуудын аюулгүй байдалд заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед цэрэг армийн чадавхи болон зэвсэг технологийн дэвшлийг хурдасгахад эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой хэмээн цохон тэмдэглэжээ. Ингэснээр Япон улс нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа батлан ​​хамгаалахын томоохон техник хэрэгслийн чиглэлээр АНУ-аас өөр улстай хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхээр болж буй нь энэ болохыг Reuters агентлаг онцлов. Энэхүү төслийн хүрээнд бүтээх шинэ үеийн сөнөөгч онгоц 2035 он гэхэд бэлэн болох төлөвлөгөөтэй байгаа юм

Технологийн компаниудын хувьцааны ханш унаж байна2022, 10 сар 27. 14:59

Инфляц өсөж, зээлийн хүү нэмэгдсэн нь технологийн компаниудын гуравдугаар улирлын тайланг таагүй үзүүлэлтээр дүүргэжээ. Технологийн тэргүүлэгч компаниудын гуравдугаар улирлын тайлан юу өгүүлэв? Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч SK Hynix Inc санах ойн чипний зах зээл урьд өмнө байгаагүйгээр муудаж байна гэв

Европт үргэлжилж буй ган гачиг түүхийн дурсгалуудыг уснаас ил гаргасаар байна2022, 8 сар 22. 7:54

Европ тив даяар үргэлжилж буй хэт халалт, ган гачгийн улмаас гол мөрнүүдийн усны төвшин доошилж, түүхийн ховор дурсгалуудыг уснаас ил гаргаж байна. Тухайлбал Испанийн археологичид тус улсын томоохон усны далан ширгэсний үр дүнд “Испанийн Стоунхэнж” гэгддэг эртний чулуун хөшөөнүүдийг судлах боломжтой болжээ. Тус улсын Касерес муж дахь Валдеканасын нөөцийн далангийн усны хэмжээ 28 хувиар багассан юм

БНСУ сансарт хөөргөсөн станцын интернэт сүлжээгээ туршихдаа BTS хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ2022, 8 сар 13. 16:17

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт тус улсын сарны тойрог замд ажиллах сансрын станцыг тээвэрлэсэн SpaceX компанийн пуужин АНУ-ын Флорида мужийн нутаг дэвсгэрээс хөөрсөн байна. Уг станц түлш шатахуунаа хэмнэхийн тулд урт тойруу замаар ниссээр энэ оны арванхоёрдугаар сард сарны ойролцоо хүрэх юм

Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө2022, 7 сар 25. 11:24

Хятад улс "Вэньтянь" лабораторийн модулийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй сансрын станц руугаа ням гарагт хөөргөлөө.

Элон Маск “Starlink” компаниа Монголд байгуулжээ2022, 5 сар 10. 15:03

Тэрбумтан Элон Маск “Starlink” компаниа Монголд байгуулжээ

Дэлхийд цаг агаарын аюулт үзэгдлээр өдөрт 115 хүн амиа алдаж байна2022, 4 сар 30. 11:20

Уур амьсгалын өөрчлөлт нь 2050 он гэхэд дэлхийн ДНБ-ийг дөрвөн хувиар бууруулж, дэлхийн ядуу буурай олон бүс нутгийг хамарч болзошгүйг 135 орны дунд явуулсан судалгааны дүн харуулжээ. Тус судалгааг “S&P Global” мягмар гарагт нийтэлсэн бөгөөд далайн түвшин нэмэгдэх болон хэт халалт, ган гачиг, шуурганы сөрөг нөлөөг судласан байна

Хятад улс зургаадугаар сард удаах сансрын багаа илгээнэ2022, 4 сар 18. 12:53

Тойрог замд хагас жил орчим ажилласан сансрын багийнхнаа Хятад улс өнгөрөгч бямба гарагт эсэн мэнд угтан авсан бол, дараагийн цоо шинэ сансрын хөлгөө ирэх 6 дугаар сард хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. Тус шинэ хөлгөөр дахиад гурван сансрын нисэгчийг хөөргөх юм байна. Тодруулбал, Шэнчжоу-15 хэмээх шинэ хөлгийн багийн бүрэлдэхүүн дэлхий орчмын тойрог замд барьж байгаа хятадын сансрын станц “Тянгон” дээр мөн хагас жил ажиллаж, станцад нэмэлт хоёр модуль суулгах гэнэ

Японы компаниуд харанхуйд өнгө, хэлбэрийг ялгадаг мэдрэгч бүтээж байна2022, 4 сар 5. 17:40

Японы хэд хэдэн компани одоогоор харанхуй үед объектуудын өнгө, хэлбэрийг ялгах чадвартай хамгийн сүүлийн үеийн мэдрэгчүүдийг идэвхтэй хөгжүүлж байгаа талаар “NHK” телевиз мэдээлжээ.   Тухайлбал, “Toshiba” корпорац мэдрэгчүүдээ хөгжүүлэхдээ объектуудаас туссан лазерыг ашиглан харанхуйд тэдгээрийг таних боломжийг олгодог технологийг ашиглаж байна. Тус компанийн бүтээж буй мэдрэгчүүд нь харанхуйд 300 орчим метрийн зайд байгаа объектуудыг таних хүчин чадалтай байх бөгөөд жолоочгүй тээврийн хэрэгсэлд ашиглахаар төлөвлөж байгаа аж

Хүний цуснаас бичил хуванцар илрүүлжээ2022, 3 сар 28. 17:40

Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлжээ. Амстердамын Чөлөөт их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээлсэн байна.   Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цусны дээжийг тусгайлан зохион бүтээсэн хэмжих системээр шинжлэхэд 17-гийнх нь цуснаас бичил хуванцар илэрчээ

Сузуки нисдэг машин бүтээнэ2022, 3 сар 27. 10:47

Сузуки болон Японы SkyDrive стартап хамтран нисдэг машиныг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлэв

Сэрүүн орчин нөхцөл нь амьдрах хугацааг уртасгадаг байж магадгүй болохыг тогтоожээ2022, 3 сар 17. 9:05

Хятад, Их Британийн судлаачид сэрүүн орчин нөхцөлд амьдардаг амьтдын амьдрах хугацаа илүү урт байж болохыг тогтоосон нь хүмүүсийн урт амьдрах хүсэл эрмэлзэлд сэжүүр болж магадгүй байна.   Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шэньжэний технологийн хүрээлэн, “Wenzhou” их сургууль, “Liaocheng” их сургууль, “Aberdeen” их сургуулийн судлаачид хамтран мэрэгч амьтдын биеийн температур нь тэдгээрийн амьдрах хугацаанд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.   Урьд нь судлаачид бодисын солилцоо хурдан явагддаг амьтдын амьдрах хугацаа удаан явагддаг амьтдынхаас бага байдаг байж магадгүй хэмээн таамаглаж байжээ.   Энэхүү судалгаагаар судлаачид үхэр зусгуудыг өндөр буюу ойролцоогоор цельсийн 32.5 хэмд байлгахад биеийн температур нь өсөхийн хэрээр бодисын солилцоо нь удааширч буйг тогтоосон байна.   Ийнхүү өндөр хэмд амьдарсан үхэр зусагнуудын амьдрах хугацааг цельсийн 21 орчим хэмд байлгасантай харьцуулахад эр үхэр зусгуудынх 41 хувиар, эм үхэр зусгуудынх 28 хувиар тус тус буурсан гэж “Nature Metabolism” сэтгүүлд саяхан нийтэлсэн судалгаанд онцлон тэмдэглэжээ.   Судлаачид өндөр хэмд байгаа мэрэгч амьтдын дээгүүр жижиг сэнснүүд ашиглан туршилт хийхэд бодисын солилцооны түвшинд нөлөөлөөгүй ч биеийн температурыг нь бууруулсан байна. Улмаар биеийн температур нь буурснаар амьдрах хугацаа нь 21 хэмд байгаа амьтдынхтай ижил түвшинд эргэн очжээ

“Rolls-Royce” задгай сансарт ус, хүчилтөрөгч үйлдвэрлэх автомат станц байгуулна2022, 3 сар 16. 8:32

Их Британийн “Rolls-Royce” компани задгай сансарт ус, хүчилтөрөгч үйлдвэрлэх автомат станц байгуулах гэж байгаа тухай “Sky News” телевиз мэдээлжээ.

Наран дээр хүчтэй тэсрэлт болж улмаар соронзон шуурга үүсгэжээ2022, 2 сар 3. 16:40

2022.01.29-ний өдөр Наран дээр хүчтэй тэсрэлт болж улмаар соронзон шуурга үүсгэжээ. Ойрын өдрүүдэд энэхүү соронзон шуурга агаар мандлын дээд давхарга болон ионосферт (ionosphere) нөлөөлж байна. Үүний улмаас хойд туйлын орчимд үзэгддэг туйлын туяа илүү их хэмжээний талбайг хамарч байгааг Олон Улсын Цаг уурын судалгааны байгууллагууд болон Сансрын цаг уурын судалгааны байгууллагаас мэдээлж байна.  

Илон Маскийн "Space X" компанийн пуужин сарыг мөргөх магадлалтай2022, 1 сар 27. 11:31

Илон Маскийн "Space X" компанийн сансрын хөлөг сарыг мөргөн дэлбэрч магадгүй байна

ФОТО: Хүнийг саран дээр буулгахад гол үүргийг гүйцэтгэсэн даруухан эрдэмтэн бүсгүйн түүх2022, 1 сар 21. 16:35

Аливаа том төслийг бүтээхийн тулд асар олон хүн нийлж зүтгэх хэрэгтэй болдог. Гэвч тэрхүү том амжилтанд хүрсний дараа ганц нэг хүн л хамаг магтаалыг хүртэх нь олонтаа. Үүний нэг жишээ бол хүнийг анх саран дээр хүргэсэн Apollo төсөл юм

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна6 сар 5. 19:08Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ6 сар 5. 19:03Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо6 сар 5. 18:59Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ6 сар 5. 17:07Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:04Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 5. 17:00Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул6 сар 5. 15:49БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 5. 15:45Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр6 сар 5. 15:39Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг төрийн элч төлөөлөгчийн тэргүүнээр томилсон нь анхны тохиолдол уу?6 сар 5. 15:31Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 5 дахин нэмэгдүүллээ6 сар 5. 14:07Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан, сонсгол хийнэ6 сар 5. 12:36Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 5. 12:21Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина6 сар 5. 12:18“Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэв6 сар 5. 10:21Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо6 сар 5. 10:14Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ6 сар 5. 10:03Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг дэмжлээ6 сар 5. 9:57Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 5. 9:53АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүдийг эхлүүлэхийг зорьж байна6 сар 5. 9:50“Тал хээрийн төлөвлөгөө-COP17” төслийн санал хүлээн авч эхэллээ6 сар 5. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 сар 5. 9:03Г.Занданшатар: Шатар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт орно6 сар 4. 18:23Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 сар 4. 18:11Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ6 сар 4. 17:36Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэж ажил хийгдэж байна6 сар 4. 17:31Д.Сүхбаатарын талбайд 1000 шатарчны нээлттэй тэмцээн болж байна6 сар 4. 17:27Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 4. 17:23Цаг уурын байгууллагын техник, хүний нөөцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ6 сар 4. 17:20Маргааш СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана6 сар 4. 17:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.