Д.Цогтбаатар: Гарын үсэг цуглуулж байгаа гэдэг ташаа мэдээлэл


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар намынх нь нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж буй талаар өнөөдөр зарим хэвлэлүүд мэдээлсэн. Тодруулбал, зарим эх сурвалж "Гарын үсэг зурах санаачилгыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргажээ" хэмээн мэдээлээд байгаа билээ.
Тэгвэл огцруулах гарын үсэг зурах санаачилгыг гаргасан гэх УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн албан ёсны цахим хуудаснаа энэ талаар тайлбар гаргажээ. Тэрбээр "Ёстой ташаа мэдээлэл явж байна даа. Байгуулагдаад хийх ажлынхаа хөтөлбөрийг л батлуулах гэж байгаа нөхдөөр ажлыг нь л хийлгэх хэрэгтэй. Хямарсан эдийн засгийн хүндийг үүрч яваа бизнесийнхэн болон иргэдийн амьдралыг төрийн тогтворгүйтэл л лав хөнгөлөхгүй. Одоо УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол, хөтөлбөрийнх нь төслүүдэд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулан батлаад л засгийг гүйцэтгэлийн ажилд нь оруулах хэрэгтэй" хэмээсэн байна.

П.ЭНХ


  • Шинэ
  • Их уншсан