Орон нутаг

Айлын хотонд нэвтэрсэн баавгайг устгажээ9 сар 28. 9:46

Увс аймгийн Малчин суманд айлын хотонд нэвтэрсэн баавгайг устгалаа. Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр энэ талаар "Увс аймгийн нутаг дэвсгэрт олон тооны баавгай орж ирж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд аюул учруулж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Үүнтэй холбогдуулан 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсгийн зүгээс Байгаль орчны яамнаас чиглэл авах, шаардлагатай тохиолдолд агнах зөвшөөрөл олгуулах хүсэлт бүхий албан бичгийг хүргүүлсэн. Засгийн газрын 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэдэд аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын хяналт дор 1-3 тооны баавгайг устгах зөвшөөрөл олгосон. Үүний дагуу Малчин суманд айлын хотонд нэвтэрч, иргэдийн эд хөрөнгө, амь насанд бодит аюул заналхийлсэн баавгайг устгалаа. Энэ асуудалтай холбоотойгоор янз бүрийн шүүмжлэл гарч, амьтны эрхийн асуудлыг хөндөх нь ойлгомжтой. Гэхдээ хүний амь нас, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой

Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ6 сар 18. 11:54

Дархан-Уул аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг дэвсгэр Хөтөл хорооллын 2 малчин өрхөөс шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Аялал жуулчлал гэдэг очоод буцах биш, очсон газартаа хэр их өгөөж үлдээснээр нь хэмжигддэг4 сар 3. 9:21

Намайг Батжаргал овогтой Мөнхтогтох гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуульд аялал жуулчлалын багш ажилтай

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ3 сар 23. 12:22

УХААТОЛГОД, 2026 оны гуравдугаар сарын 23, /Times of India/

"Жаргалантын гол" нэрээр албан ёсоор баталжээ1 сар 19. 16:22

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас өвлийн аялал жуулчлалын бүс нутаг болсон Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь голын нэрийг зөв дуудаж хэвшихийг уриаллаа.   Уг сумын нутагт оршдог голын нэрийг нутгийн иргэд болон аялагчид ихэвчлэн “Жарганат” эсвэл “Жаргант” гэж буруу нэрлэдэг байна.   Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор тус голын нэрийг албан ёсоор “Жаргалант гол” гэж баталсан тул албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зөвлөж байна.   Рэнчинлхүмбэ сумын төвөөс 5 км зайд оршдог Жаргалантын гол нь -50 градуст хөлддөггүй учраас нутгийн иргэд “амьд устай” гол гэж үздэг байна.   Жаргалантын голын харзанд өвлийн улиралд иргэд ихээр очдог бөгөөд гол дотор ургасан өвс, ургамал ногооноороо цэцэглэн ургадаг байна.   Мөн голын уснаас үүссэн уур, манан ойр орчмын мод, бутыг цантуулж, өвлийн улиралд үзэсгэлэнтэй болгодог тул гадаад, дотоодын аялагчид зорин очиж, зургаа авхуулдаг болсон байна

“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 17-19-нд Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг "Хаан тэнгэрийн Самгалдай" төвөөс зохион байгуулахаар зарласан. Гэвч нутгийн иргэд онгон дагшин газар нутагт зохион байгуулахгүй гэсэн учраас цуцлагдаж Цагааннуур сумын Хүнхэр тайга, Хармайн нарийн өвөрт энэ сарын 18-нд “Маанар” өвлийн эвентийг хийхээр болжээ.  Энэ үеэр үндэсний урцан гэр, нуруу шар, дархад тува дууны уралдаан, цааны уралдаан болж Маанарын хоол цайны соёл, тоглоом наадгай, дуу хуур өв соёлоос танилцуулна. "Маанар" гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр нутаглах дархад ястны нийтлэг нэр юм

Хятаны их, бага бичгийн шинэ дурсгалыг илрүүлжээ2025, 9 сар 26. 9:56

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ. Энд хятан их бичиг болон бага бичиг хамт байгаагаараа урьд өмнө гарч илэрч байгаагүй анхны тохиолдол болж буй тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс мэдээлэв.   Тус хээрийн судалгаанд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд, Отани их сургуулийн профессор Мацүкава Такаши, Рюкокү их сургуулийн профессор Мүраока Хитоши, Осака Олон улсын их сургуулийн хүндэт профессор, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Мацүда Коичи нар оролцсон байна.    Тус бичээс нь газрын түвшнээс дээш 200 гаруй метр өндөр, Найдаг уулын энгэрт байрлах агуйн дотор бичигдсэн бөгөөд урьдчилсан судалгаагаар агуйн долоон хэсэгт бичээс байгааг тогтоожээ

Эрлийн ажиллагаанд “могойн нүдэн дуран” ашиглаж байна2025, 9 сар 23. 10:34

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайх ажиллагаагаар үргэлжилсэн. Өнөө өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байна

Завхан аймгийн Загастайн давааны чиглэлд замд гарахгүй байхыг анхаарууллаа2025, 9 сар 22. 12:43

Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр: 2025 оны 09 сарын 22-ны 12 цагийн байдлаар Завхан аймгийн Улиастай, Яруу, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудад цас үргэлжлэн орсоор байна. Зарим газраа 60 орчим см цас орсон. Загастайн давааг онгойлгохоор Онцгой, Завхан АЗЗА, Авто тээвэрийн газрууд хоёр талаас нь ажиллаж байна

Эрэн хайх, аврах ажиллагаа баруун хойд зүгт 4 км-ийн радиуст, явганаар самналт хийж байна2025, 9 сар 22. 11:15

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 09 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна. Түүнчлэн өнөөдрийн 09:00 цагийн байдлаар хүүхэд сураггүй алга болсон гэх “Сайхан мод” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-т эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, нутгийн захиргааны ажилтнууд эхлүүлээд байна

Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.