Уул уурхай

Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 30. 12:17

 “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан.   Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна

1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно4 сар 28. 12:42

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр болж, компанийн 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцууллаа. Хурлын үеэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдэд олгохыг үүрэг болголоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2025 оны цэвэр ашгаас 1072 хувьцаанд ногдох ашгийг иргэдэд олгохоор болсон бөгөөд нэг иргэн татварын дараах дүнгээр 63 242 төгрөг авах урьдчилсан тооцоо гарчээ. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд буй

“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ4 сар 28. 9:24

“Эрдэнэс алт ресурс” ХХК Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өрнүүлж буй “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ. Аяны хүрээнд тус компани Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-тэй хамтран “Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид, ажилчдадаа зориулсан сэтгэцийн эрүүл мэнд, стрессээ зөв зохицуулах сэдэвт сургалт болон үзлэг, оношилгооны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр ажилчдад сэтгэлзүйн дархлаагаа бэхжүүлэх, ажлын ачаалал болон урт хугацааны ээлжээс үүдэх стрессийг зөв удирдах арга барилыг танилцуулж, мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид зөвлөгөө өгсөн юм

1072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ4 сар 27. 12:48

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 28-нд болно. Тус хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон ногдол ашиг хуваарилах асуудлыг танилцуулах юм. Компанийн удирдах зөвлөлөөс 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг олгох шийдвэрийг гаргаад байгаа бөгөөд 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд татварын дараах байдлаар 63 242 төгрөг олгохоор тооцоолжээ

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах хувьцаа эзэмшигчдийн хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр боллоо. “Эрдэнэс Монгол” нэгдлийн Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндбаяр хурлыг даргалж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Мэргэжлийн нэгдсэн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ саналын эрхтэй төлөөлөгчөөр оролцлоо. "Эрдэнэс Алт Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр болон тус компанийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны тайлан, биенес төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулав. Тус компани 2025 оны батлагдсан бизнес төлөвлөгөөтэй уялдуулан есөн зорилгын хүрээнд 61 зорилт дэвшүүлэн ажилласан бөгөөд 305 арга хэмжээг 95 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна

“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо4 сар 17. 10:08

“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр (2026.04.16) боллоо. Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндбаяр даргаллаа. 2025 онд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 243,2 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 75,9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна

“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо4 сар 14. 10:29

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр болон кампанийн бусад удирдлагууд өнөөдөр БНСУ-ын “Ханхва” группийн төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр БНСУ-ын “Ханхва” группийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдөд компанийнхаа хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдийн ерөнхий мэдээллийг өгсөн бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллах ямар боломж бийг нарийвчлан судлахаар тохиролцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь ашиглалтын болон хайгуулын есөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд эдийн засгийн үр өгөөж өндөртэй хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм

Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо4 сар 14. 10:21

Нийслэлийн Төв талбайд гурван өдөр үргэлжилсэн эл арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хэрэгжүүлж буй болон шинээр бэлдэж буй төслүүдийнхээ талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч оролцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд өдөрлөгт оролцогч иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ шинээр хэрэгжүүлэх төслүүдийн явц, хайгуул судалгааны ажлын амжилт үр дүн, мөн нээлттэй ажлын байрны мэдээллээс хуваалцлаа. ”Эрдэнэс алт ресурс” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхит төслийн талбайдаа эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хоёр томоохон төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эхлэлээ тавиад байгаа юм

“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50

Уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр” “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байгаа юм

“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14

“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа “Эрдэнэс алт ресурс” ХХК Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2026 оны дөрөвдүгээр сарын 09-нд цусны донорын өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. Өдөрлөгт оролцогсод 180 хүнд амьдрал бэлэглэх цус хандивласан байна

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа4 сар 3. 15:25

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан нөхцөл, төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, авлигын эсрэг хууль тогтоомж, уул уурхайн салбарт нийтлэг гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өглөө

”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46

Эрдэс баялаг, уул уурхайн салбарынхны жил бүр чуулдаг "Монголын Геологи хайгуул” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн геологичид оролцож геологи, судалгаа, эрэл хайгуулын ажлын үр дүн, туршлагаа хуваалцлаа

“Шинэ Дундговь-Хариуцлагатай уул уурхай 2026” зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК оролцлоо3 сар 13. 15:06

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, аймаг, сумдын удирдлагууд оролцсон тус зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр, мөн тус компанийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн, Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Батжаргал нар оролцсон юм. Зөвлөгөөний үеэр “Эрдэнэс алт ресурс” ХХК 2025 оны хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтээ дүгнэж, хариуцлагатай уул уурхайн хүрээнд цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах төлөвлөгөөгөө аймгийн удирдлагуудад танилцуулан санал солилцлоо. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Аймгийн Эрүүл мэндийн газарт хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадал бүхий зөөврийн эхоны аппарат хүлээлгэн өглөө

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44

Канадын Торонто хотноо болж буй “PDAC 2026” олон улсын чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн “Салхит” УБҮ-ийн захирал Ч.Болдбаатар, тус компанийн Санхүү, удирдлагын газрын захирал Н.Цэнгэл нар оролцож компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын боломжоо танилцуулж байна. Тэд чуулга уулзалтын үеэр болсон дугуй ширээний ярилцлагад оролцож “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ашиглалт, хайгуулын лицензүүдийн ерөнхий мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгсөн юм

3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно2 сар 22. 14:20

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа.  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан

Шинэ мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна5 цаг 53 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа6 цаг 45 минутын өмнө100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй5 сар 1. 14:19БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ5 сар 1. 14:00Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 12:47“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ5 сар 1. 12:43Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина5 сар 1. 12:39“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр есөн байршилд мод тарина5 сар 1. 12:36“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо5 сар 1. 12:30Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 1. 12:26УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:13Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина5 сар 1. 10:13Хувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо5 сар 1. 10:10Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 1. 10:05Гол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа5 сар 1. 9:51Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ5 сар 1. 9:46Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина5 сар 1. 9:38Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв5 сар 1. 9:35Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 1. 9:32Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа5 сар 1. 8:54УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 1. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан5 сар 1. 8:40Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна4 сар 30. 18:46Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа4 сар 30. 17:39Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэц ирэх сарын 08-нд хуралдана4 сар 30. 17:15Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ4 сар 30. 16:42Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина4 сар 30. 16:13Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ4 сар 30. 16:11"Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 сар 30. 15:41Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа4 сар 30. 15:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.