Хөдөө аж ахуй

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно9 сар 16. 14:14

үнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-27-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэхь жилдээ тус арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчилсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулагдах юм. Хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асарыг зохион байгуулахаар төлөвлөөд байна

Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын байдлаар 153.5 мянган тонн хадлан хадаж, 25.3 мянган тонн хүнсний ногоо, 19.0 мянган тонн төмс хурааж, 1.9 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан төмс 9.5 мянган тонн, хүнсний ногоо 3.6 мянган тонноор өсжээ. Харин бэлтгэсэн хадлан 3.1 мянган тонн, гар тэжээл 3.1 мянган тонноор буурсан байна.  Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Дундговь, Дорнод, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл,Улаанбаатар хот, Архангай, Хэнтий, Ховд аймгуудад 1.0 – 753.0 тонн буюу 1.9 – 89.1 хувиар буурчээ Харин бусад аймагт 0.8 тонноос 5.8 мянган тонн буюу 0.2 хувиас 6.7 дахин өссөн байна. Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Дорноговь, Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Улаанбаатар хот, Архангай, Хэнтий, Ховд, Дархан-Уул аймгуудад 1.9 тонноос 3.4 мянган тонн буюу 2.7 – 89.2 хувиар буурчээ

Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна4 сар 24. 9:48

2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая хээлтэгч малаас 11.2 сая эх мал буюу 50.4 хувь нь төллөж, 11.1 сая төл хүлээн авч бойжуулж байна. Төлийн зүй бус хорогдол 127.2 мянган толгой байгаа бол төл бойжилт 98.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд хадгалагдаж байна. Бүс нутгаар авч үзвэл мал төллөлт баруун бүсэд 50.4 хувь, зүүн бүсэд 53.7 хувь, төвийн бүсэд 48.1 хувь, хангайн бүсэд 50.2 хувьтай үргэлжилж байна. Харин улсын хэмжээнд оны эхнээс хойш 212.1 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна

Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ4 сар 23. 16:34

Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85,624 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлт юм

Су.Батболд Монголын тариаланчдын холбооны тэргүүнээр сонгогджээ1 сар 26. 9:47

Монголын тариаланчдын үндэсний холбооны ээлжит чуулган "Эвийг эрхэмлэн амжилтыг бүтээе" уриан дор өчигдөр боллоо

Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгалаа2023, 7 сар 21. 14:09

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3. дахь, 3 дугаар хэсгийн 3.1, 5 дугаар хэсгийн 5.1, 5.2, 5.3 дах заалтад заасны дагуу “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан

Улсын хэмжээнд 15.1 сая төл хүлээн аваад байна2023, 5 сар 11. 10:54

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 сая мал төллөөд байна. Энэ нь төллөх (27.9 сая) малын 54.7 хувь болж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ

Төл бойжилт 95.8 хувьтай байна2023, 4 сар 9. 10:08

Улсын хэмжээнд 2023 онд нийт 27.9 сая эх мал төллөвөл зохихоос өнөөдрийн байдлаар нийт 6.1 сая буюу 22.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүс 19.5, зүүн бүс 11.9, төвийн бүс 25.7, хангайн бүс 28.0 хувьтай байна

Тариаланчдад өгөх дулааны улирлын төлөв байдал, дүгнэлт зөвлөмж2023, 4 сар 6. 10:59

“Тариалангийн сэргэлт-2023” нэгдсэн чуулганд Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал Монгол орны дулааны улирлын ерөнхий төлөв байдал, дүгнэлт зөвлөмжийг хүргэж байна.   Тариалангийн төв бүс. Тариалангийн төв бүсэд багтдаг 25 сумын 20-д нь уриншилсан талбайн хөрсний 0-50 см гүний намрын чийг 60 мм-ээс их байгаагийн дээр 5-р сард 10 мм-ээс дээш, 6-р сард 40 мм-ээс их, 7-р сард 30-70мм орчим тунадас буух төлөв гарсан байна. Мөн энэ хугацаан дахь дулааны хангамж 5-р сард олон жилийн дунджаас их, 6-р сард олон жилийн дундаж орчимд байгаа болохоор үрийн соёололт хэвийн байдлаар явагдана. Өнөө жил тариалангийн төв бүсэд уринш ба гуурстай талбайд агуулагдах  хөрсний чийгийн  хэмжээ ойролцоо, зарим газарт гуурстай талбайд нь илүү байна

Улсын хэмжээнд мал тооллого эхэллээ2022, 12 сар 7. 10:38

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого өнөөдөр улсын хэмжээнд эхэлж байна. Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх мал тооллогод бэлтгэн аймаг, сумдын тооллогын ажилтан, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ.     ХХААХҮЯ-ны мэдээгээр энэ жил улсын хэмжээнд 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржина.   Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарлаа

БНХАУ-руу хийх махны экспорт сэргэж байна2022, 11 сар 29. 10:53

Салбарын яамнаас экспортод 6.5 сая толгой мал буюу 180 мянга орчим тонныг гаргах бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгааг гаргасан байна. Монгол Улсын махны экспортын 90 орчим хувийг урд хөрш эзэлдэг юм. 

Улсын хэмжээнд өнгөрсөн сард 413.9 мянган тн үр тариа хураажээ2022, 11 сар 18. 10:47

Улсын хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 413.9 мянган тн үр тариа, 211.2 мянган тн төмс, 139.8 мянган тн хүнсний ногоо, 153.3 мянган тн таримал тэжээл, 46.7 мянган тн техникийн ургамал хурааж, 869.9 мянган тн хадлан, 28.8 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.   Тодруулбал, өмнөх оны мөн үеийнхээс төмс 33.2 (18.7 хувь) мянга, хүнсний ногоо 25.4 (22.2 хувь) мянга, техникийн ургамал 6.8 (17 хувь) мянган тонноор нэмэгдэж, харин хураасан үр тариа 152.4 (26.9 хувь) мянга, таримал тэжээл 113.9 (42.6 хувь) мянга, бэлтгэсэн хадлан 239.7 (21.6 хувь) мянган тонноор багассан байна.   Хураасан үр тарианы 4.8-41.3 хувь Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 2.0-63.8 хувь Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.2-35.6 хувь Орхон, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.   Хураасан үр тариа Ховд, Баян-Өлгий, Дорнод, Дархан-Уул, Хэнтий аймагт өмнөх оны мөн үеийнхээс 9.8 тонноос 7.3 мянган тонноор (0.5 хувиас-2.6 дахин) нэмэгдэж, бусад аймагт 3.7-77.9 мянган тонноор (2.4 -78.8 хувь) багаслаа. Хураасан төмс Дорноговь, Ховд, Дундговь, Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв аймагт 16.4-31 мянган тонноор (0.3 хувиас -2.4 дахин) нэмэгдэж, бусад аймагт 37.3 тонноос 1.2 мянган тонноор (3.3 -45.8 хувь) багасжээ.   Хүнсний ногоо Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Архангай, Завхан, Хөвсгөл аймагт 69.6-485.7 тонноор (1.2 -33.2 хувь) багасаж, бусад аймагт 16.4 тонноос 17.7 мянган тонноор (4.3 хувиас -2.4 дахин) нэмэгдсэн байна. Техникийн ургамал Өвөрхангай, Увс, Төв аймагт 155.0 тонноос 2.4 мянган тонноор (20.8 - 82.7 хувь) багасаж, бусад аймагт 68.0 тонноос 3.1 мянган тонноор (13.7 хувиас-4 дахин) нэмэгджээ.   Таримал тэжээл Говьсүмбэр, Ховд, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт 27.6 тонноос 7.4 мянган тонноор (3.9 хувиас - 43.1 дахин) нэмэгдэж, бусад аймагт 0.2 тонноос 74.4 мянган тонноор (18.2 -87.9 хувь) багасав

Өмнөх оны мөн үеэс 152.4 мянган тонноор бага үр тариа хураажээ2022, 11 сар 17. 12:29

Өмнөх оны мөн үеэс 152.4 мянган тонноор бага үр тариа хураажээ  Ургац хураалтын 10 дугаар сарын мэдээгээр улсын хэмжээнд 413.9 мянган тонн үр тариа, 211.2 мянган тонн төмс, 139.8 мянган тонн хүнсний ногоо, 153.3 мянган тонн таримал тэжээл, 46.7 мянган тонн техникийн ургамал хурааж, 869.9 мянган тонн хадлан, 28.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оны мөн үеэс төмс 33.2 (18.7%) мянган тонноор, хүнсний ногоо 25.4 (22.2%) мянган тонноор, техникийн ургамал 6.8 (17.0%) мянган тонноор тус тус өсөж, харин хураасан үр тариа 152.4 (26.9%) мянган тонноор, таримал тэжээл 113.9 (42.6%) мянган тонноор, бэлтгэсэн хадлан 239.7 (21.6%) мянган тонноор тус тус буурсан байна

Улаанбуудайн 92.8 хувийг хурааж аваад байна2022, 11 сар 2. 10:25

 ХХААХҮЯ-ны мэдээллээр, ургац хураалтын явц 325.5 мянган га-гаас 388.3 мянган  тн үр тариа, үүнээс 305.4 мянган  га-гаас 366.1 мянган тн улаанбуудай, 19.2 мянган га-гаас 208.8 мянган тн төмс, 11.5 мянган га-гаас 130.9 мянган тн хүнсний ногоо, 49.8 мянган га-гаас 129.7 мянган тн тэжээлийн ургамал, 94.9 мянган га-гаас 39 мянган тонн тосны ургамал хураан авчээ. 

Ургац хураалт 90 хувьтай байна2022, 11 сар 1. 10:03

Ургац хураалтын ажил ямар түвшинд үргэлжилж байгаа талаар албаны хүнээс болон тариалан эрхлэгчдээс тодрууллаа. -ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ. “Одоогийн байдлаар ургац хураалтын ажил үндсэндээ тариалангийн бүс нутгуудаар дуусч байна. Төмс, хүнсний ногооны ургац хураалт дууссан

Зөвхөн самнасан ноолуур экспортолно2022, 10 сар 28. 15:56

Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан. Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Манай улсын экспортолж байгаа ноолуурын 80 хувийг зөвхөн угаасан ноолуур эзэлдэг; Ноолуурыг угаах явцад ашигласан маш их хэмжээний бохир усыг байгаль орчинд гаргадаг; Дэлхийн худалдааны байгууллагад манай улс элсэхдээ ноолуурын экспортын татварыг тэглэх үүрэг хүлээсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх, өндөр ашиг шим хүртэх стратегийн бүтээгдэхүүнээсээ олох боломжит орлогоо алдсаар байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлууллаа. Тус техникийн зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байна

Тариаланчдад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл баталсан ч олгоогүй2022, 10 сар 21. 11:44

   Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны хуралдаанаар Эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд Атрын дөрөвдүгээр аян өрнүүлж, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталсан тухай мэдээлэл өгч байсан. Хаврын газар тариалангийн эргэлтийн хөрөнгөд зориулж, тариаланчдад 3 хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох Засгийн газрын шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээл олгоогүй аж

Инфляцын түвшин есдүгээр сард 13.8 хувьд хүрчээ2022, 10 сар 17. 11:58

Инфляцын түвшин энэ оны есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Наймдугаар сард инфляц 14.4 хувь байсан юм

Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.