Банк санхүү

Төрийн банк бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих санхүүжилтийн шийдлийг COP17-д танилцууллаа8 сар 25. 16:02

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал - UNCCD COP17-ын хүрээнд зохион байгуулсан “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум 2026” арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 19, 20-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Форумын “Бэлчээрийн хөрөнгө оруулалт: Уур амьсгал ба газрын доройтлын эрсдэлийг хөрөнгө оруулалтын боломж болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт Төрийн банкны Тогтвортой хөгжил хариуцсан дэд захирал С.Болор-Эрдэнэ оролцож, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих санхүүжилтийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр уур амьсгалын эрсдэлд өндөр өртдөг малчид болон хөдөөгийн жижиг бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг зөвхөн зээлийн хүүг бууруулах замаар шийдэх боломжгүйг онцоллоо. Малчдын бодит орлого, үйлдвэрлэл, борлуулалтын улирлын мөчлөг болон уур амьсгалын эрсдэлийг харгалзсан санхүүжилтийн бүтэц шаардлагатайг тэмдэглэлээ. Төрийн банк энэ чиглэлээр дараах гурван шийдлийг онцолж байна

Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа6 сар 23. 14:51

Төрийн банк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа. Талууд энэхүү шинэчилсэн түншлэлийн хүрээнд судалгаа, инновац, гарааны бизнесийг бойжуулах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр далайцтай ажиллахаар тохиролцов. Өнгөрсөн хугацаанд тус хоёр байгууллага бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөрүүд, салбарын хөгжлийн чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, цахим сургалтын платформ хөгжүүлэх болон банкны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн юм

Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо6 сар 5. 18:59

Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх анхны уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар зөвшилцлөө. Энэ үеэр “Хүндэт Өргөмжлөл”-ийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрд гардуулсан юм. Уулзалтаар, хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, сургалт болон мэдлэг түгээх чиглэлд хүнлэг энэрэнгүй ирээдүйн иргэнийг бүтээж, санхүүгийн боловсролыг олгох зорилгоор сурагч, оюутан залууст зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн залуу үеийнхний оролцоог дэмжих саналтай байгаагаа Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр илэрхийлсэн

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа5 сар 28. 15:02

Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг Монголбанкнаас хэрэгжүүлж, 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд уг бүтээлийг залсан. Тэгвэл өнөөдөр /2026.05.28/ тус баримлын эх загварт тулгуурлан “Чингис хаан”  дурсгалын зоосыг урлан бүтээж, албан ёсоор нээлтийг нь хийлээ. Зоосны эх загварыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын урлан бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлаас сэдэвлэсэн ба тэрээр 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн ордны өмнөх "Их эзэн Чингис хаан", "Өгөөдэй хаан", "Хубилай хаан", "Боорчи жанжин", "Мухулай жанжин" нарын монумeнталь цогц хөшөө баримлыг бүтээж Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн манай улсын нэрт барималч юм. “Чингис хаан”  дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор  нийт зургаан төрлөөр үйлдвэрлүүлсэн бөгөөд үүнд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын зооснууд багтаж байна

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно5 сар 22. 21:19

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил тус үзэсгэлэнг Эрчим хүчний яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам,  Монголын Амины Орон Сууцны Инновац Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Бид байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн онуудад  амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 8.0 сая иргэдэд ногоон зээлийн мэдээллийг хүргэсэн байна. 2026 онд “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” хамтын ажиллагааг өргөжүүлж, үзэсгэлэн худалдааг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд энэ жилийн үзэсгэлэнд байгальд ээлтэй халаалт, агааржуулалт, дэд бүтцийн ухаалаг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хаус хотхон болон бусад ногоон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэд, харилцагчид Төрийн банкны ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон ногоон зээлийг газар дээр нь судлуулан шийдвэрлүүлэх боломжтой. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг салбар хэлэлцүүлгээр мэргэжлийн экспертүүд, бодлого тодорхойлогчид хүрэлцэн ирж “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвээр хэлэлцэнэ

Шинэ мэдээ

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ2 цаг 33 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ2 цаг 37 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 28 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа3 цаг 40 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ3 цаг 45 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна3 цаг 48 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна4 цаг 18 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ4 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа5 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно5 цаг 22 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.