Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээПрокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ
12 улсын 78 иргэнийг албадан гаргажээ1 сар 28. 12:26Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны нэгдүгээр сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа. Үүнд: БНХАУ-ын 53, ОХУ -ын 11, Узбекистан 3, Вьетнам 2, Киргиз 2, бусад улсын 7 иргэн байна. Эдгээр иргэдийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргав
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ1 сар 28. 11:21Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 67 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ
Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв1 сар 26. 12:32Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 911 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна
Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгажээ1 сар 23. 17:5516 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүхийн шийдвэрт, Ц.Дагвадоржд бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлнэ
Өнгөрсөн онд мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм, бодистой холбоотой 307 хэрэг илрүүлжээ1 сар 23. 15:30Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт үргэлжилж байна. Хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх, эмийн зохисгүй хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд, Улаанбаатар хотод ургаж буй тархацын талбайг устгах, эмийн хэтрүүлэн хэрэглээний талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хар тамхи, түүнтэй ижил төсөөт эм бэлдмэл зэргийг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх, илрүүлэх ажилд техник технологи, эрэлч ноход ашиглах, хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах шаардлагатайг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Э.Товуудорж танилцууллаа. Өнгөрсөн онд дээрх төрлийн 307 хэрэг илрүүлжээ
ЦЕГ: 16 настай охины амь насаа алдсан хэргийн баримт гэх бичлэг хуурамч1 сар 16. 9:27Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-ноос 21- ний шилжих шөнө 16 настай Ш-ийн амь насыг хохироосон гэх хэрэг одоогоор шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байна. Уг хэрэгтэй холбоотой баримт гэх ярианы бичлэг энэ сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02
Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 сар 12. 15:11Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 1 дүгээр сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ
16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно1 сар 12. 10:15Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Давгадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэг гарсан. Прокуророос тухайн хэрэгт холбогдуулан Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн дагуу яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан юм
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг энэ сарын 20-ны өдөрт багтаан олгоно1 сар 12. 10:02“102 Police” аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгоно. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг